Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн хойноос 5-10 м/с. Өдөртөө 15-17 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 4-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурч, салхи 12-14 м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд цас орохгүй. Хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 31-36 градус, өдөртөө 18-23 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 23-28 градус, өдөртөө 14-19 градус, Их нууруудын хотгор, Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Хангай, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 8-13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.
2.Эрэн хайх, аврах ажиллагаа
Сураггүй болсон: Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Партизан тосгоноос иргэн Ч /32 настай, эрэгтэй/ Жаргалант тосгон руу хүн хүргэж өгнө гээд 2017.01.30-ны өдрийн 00:30 цагт гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 2017.01.30-ны өдрийн 07:00 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 14 албан хаагч, 1 автомашинтай, ар гэрийн 5 хүн, 1 автомашинтай, нийт 19 хүн, 2 автомашинтай 2017.01.30-ны өдрийн 21:00 цаг хүртэл эрлийн ажиллагааг зохион байгуулж, уг иргэн нь Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны Зүүн Алтан өлгийн 1 дүгээр гудамжийн 2 тоотод гэртээ ирсэн тул эрлийн ажиллагаааг зогсоосон.
Ус, цас, шаварт саатсан: Увс аймгийн Тэс сумын Ханжид багийн “Нарийн гол” гэдэг газар /Тэс сумын төвөөс баруун өмнө зүгт 25 км-т/ иргэн T-н “Зил-130” загварын 2 зорчигчтой автомашин голын мөсөнд цөмөрч суусан тухай дуудлагыг 2017.01.30-ны өдрийн 10:25 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн 10 албан хаагч, 1 автомашинтай ажиллаж, иргэн Э-н автомашины чиргүүлийг татан гаргасан, автомашиныг голын мөснөөс татан гаргах ажиллагаа үргэлжилж байна.
Булган аймгийн Булган сумын Рашаант багийн “Чулуутын даваа” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 13 км-т/ иргэн Б-н “Ниссан санни-15” загварын 5 зорчигчтой автомашин цасанд суусан тухай дуудлагыг 2017.01.30-ны өдрийн 14:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 3 албан хаагч 1 автомашинтай ажиллаж, иргэн Б /53 настай, эрэгтэй/, А /37 настай, эмэгтэй/, М /11 настай, эмэгтэй/, М /4 настай, эмэгтэй/, М /1 сартай, эрэгтэй/ нарыг аварч, автомашиныг цаснаас татан гаргаж аюулгүй болгосон.
Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Шинэбулаг багийн “Ерийн булаг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойш 90 км-т/ “Старекс” загварын 2 зорчигчтой автомашин цасанд суусан тухай дуудлагыг 2017.01.30-ний өдрийн 11:55 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн 5 албан хаагч, 1 автошашинтай ажиллаж, иргэн Э /25 настай, эрэгтэй/, Э /25 настай, эрэгтэй/ нарыг аварч, автомашиныг цаснаас татан гаргаж аюулгүй болгосон.
Аврах ажиллагаа: Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Дарь-Эхийн дунд буудлын автозамын зорчих хэсэгт “Хюндай Аванти” загварын автомашин, “Ниссан Ваннити” загварын автомашинтай мөргөлдөж, автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 2017.01.30-ны өдрийн 12:51 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 8 албан хаагч, 2 автомашинтай ажиллаж, иргэн М /28 настай, эрэгтэй/, Б /32 настай, эрэгтэй/, Б /29 настай, эрэгтэй/, У /25 настай, эрэгтэй/ нарыг аварч, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн ГССҮТТөвд хүргэн, тус төвийн Цагдаагийн хэсэгт хүлээлгэн өгсөн.
3.Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин:
Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын 3 дугаар багийн “Хүнхрээгийн бүрд” гэдэг газар малчин Б-н үхэрт халдварт өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч АМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2017.01.30-ны өдрийн 640 дүгээр хариугаар “Галзуу” өвчин болох нь тогтоогдсон.
Төв аймгийн Баян сумын Цант багийн “Бөөрийн гол” /сумын төвөөс баруун урд зүгт 13 км-т/ гэдэг газар малчин Б-н 11 хонинд малын гоц халдварт “Цэцэг” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.12.19-ний өдрийн 1741 дүгээр хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Төв аймгийн Баян сумын Өгөөмөр багийн “Зүлэгт” гэдэг газар малчин Б-н хотонд малын гоц халдварт “Цэцэг” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2017.01.10-ний өдрийн 176 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь тогтоогдсныг тус тус цуцалсан.
4.Объектын гал түймэр
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчиний 85 дугаар гудамжийн 23 тоотод иргэн Э-н амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2017.01.30-ны өдрийн 10:06 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 7 албан хаагч;
Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, 17-ийн автобусны буудлын дэргэд “Тэлмэн инвэст” ХХК-ийн “Симба” үйлчилгээний төв дотор иргэн М-н тоглоомын лангуу шатаж байна гэсэн дуудлагыг 2017.01.30-ны өдрийн 14:14 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 албан хаагч;
Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 18 дугаар гудамжийн 884 тоотод иргэн Х-н 5 ханатай гэр, үүдний амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2017.01.30-ны өдрийн 14:14 цагт 14:51 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 албан хаагч;
Налайх дүүргийн 3 дугаар хороо, Замчингийн 6 дугаар гудамжийн 45 тоотод иргэн Э-н гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2017.01.30-ны өдрийн 21:30 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн 8 албан хаагч;
Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Цээнийн 2 дугаар гудамжийн 45 тоотод иргэн Б-н байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.01.30-ны өдрийн 21:13 цагт хүлээн авч дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 албан хаагч;
Булган аймгийн Хангал сумын Хялгант багийн Хялганат тосгоны Нарсны задгайн 1 дүгээр гудамжийн 2 тоотод иргэн Д-н байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.01.30-ны өдрийн 15:50 цагт хүлээн авч аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн 4 албан хаагч;
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан овоо багийн “Зургаагийн гарам” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 6 км-т/ иргэн Б-н гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2017.01.30-ны өдрийн 17:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн 5 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.
ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР