Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:
Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.                           
Өнөөдөр: Баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй.Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 5-10 м/с. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Ерөө голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 24-29 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр 14-19 градус, Их нууруудын хотгор, Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Дарьгангын талаар 10-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2-7 градус, бусад нутгаар 7-12 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 м/с. 12-14 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 4-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг болон Хэнтийн уулсаар, 5-нд баруун аймгуудын нутаг болон төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 4-нд Алтайн уулс болон говь, талын нутгаар, 5-нд нутгийн баруун хэсгээр 14-16 м/с хүрч ширүүснэ. Хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 17-22 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа,  Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 22-27 градус, өдөртөө 12-17 градус, Их нууруудын хотгор, Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Хангай, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 6-11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна.

2.Эрэн хайх, аврах ажиллагаа

Ус, цас, шаварт саатсан: Увс аймгийн Тэс сумын Ханжид багийн “Нарийн гол” гэдэг газар /Тэс сумын төвөөс баруун өмнө зүгт 25 км-т/ иргэн Э улсын дугаартай “Зил-130” загварын 2 зорчигчтой чиргүүлтэй автомашин голын мөсөнд цөмөрч суусан тухай дуудлагыг 2017.01.30-ны өдрийн 10:25 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн 8 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 5 иргэн 1 автомашин, нийт 13 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2017.01.31-ний өдрийн 17:40 цагт татан гаргасан.

Аврах ажиллагаа: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 136 дугаар цэцэрлэгийн дэргэд дулааны худагт цогцос байна гэсэн дуудлагыг 2017.01.31-ний өдрийн 13:33 цагт хүлээн авч.Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 5 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж иргэн Б (37 настай, эмэгтэй), А (40 настай, эрэгтэй) нарын цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн. 

3.Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин:

Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын Гучин багийн “Монголын хоолой” гэдэг газар малчин Б 1 тэмээ халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон дээж авч АМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2017.01.23-ны өдрийн 637 дугаар хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон. Тус сумын Засаг даргын 2017.01.23-ны өдрийн А/04 дугаар захирамжаар 14 хоногийн хугацаатай хязгаарлалтын дэглэм тус тус тогтоосон.

 4.Объектын гал түймэр

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө 136-1 тоотод “Тэнүүн зоргол” ХХК-ийн байрны дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 2017.01.31-ний өдрийн 15:44 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн 7 албан хаагч, 2 автомашинтай;

Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 21 дүгээр гудамжийн 565 тоотод иргэн Б байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.07.31-ний өдрийн 18:06 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 7 албан хаагч, 2 автомашинтай;

Өвөрхангай аймгийн Хар хорин сумын Эрдэнэтолгой багийн 17 дугаар  гудамжийн 3 тоотод иргэн Г байшин шатаж байна  гэсэн  дуудлагыг 2017.01.31-ны өдрийн 09:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн 7 албан хаагч, 1 автомашинтай;

Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн 26 дугаар байрны 49 тоотод иргэн Ц хананд тогтоосон модон тавиур шатаж байна гэсэн дуудлагыг 2017.01.31-ний өдрийн 17:11 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн 6 албан хаагч, 1 автомашинтай;

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн Хөтөл хэсгийн 7 дугаар гудамжийн 12 тоотод иргэн Д байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.01.31-ний өдрийн 18:22 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 81 дүгээр ангийн 6 албан хаагч, 1 автомашинтай тус тус ажиллаж унтраасан.

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top