Амь шиг амь, хамгаалах ёстой газар шороо

1jxiet.jpg

Хүний амийг нөхөж болдоггүйтэй адил газар шороо, унаган байгалийг нөхөж болдоггүй. Цас ханзрахтай зэрэгцэн аюулын харанга дэлддэг зүйл бол ой хээрийн түймэр билээ. Байгаль дэлхийд хамгийн ихээр хохирол учруулдаг нь түймэр. Хүний биш байгалийн хүчин зүйлээс болж түймэр гарах нь ховорхон тохиолдол. Бүртгэгдэж байгаа түймрийн дийлэнх хувийг хүний санамсар болгоомжгүйгээс болж алдсан галаас үүдэлтэй. Өвсөө шатаах гэж байгаад алдсан гал, аялал зугаалгаар явж байгаад алдсан гал, цог нурмаа бүрэн унтраагүйгээс болсон гал, татсан тамхиныхаа ишийг унтраалгүй хаясан, бүрэн бүс техниктэйгээс болж машины яндангаас гарсан цог гээд тоочоод байвал цөм л хүний буруутай үйл ажиллагаа, хайхрамжгүй байдлаас болсон хэргүүд. Гэтэл нэгхэн хормын хайхрамжгүй үйлдлээс болж хүний амь нас, эд хөрөнгө, хэдэн арван тэрбум төгрөгийн хохирол, байгаль орчин, ойн мод унаган байгаль үнс нурам болтлоо шатан золиослогдож байдаг.

Өнгөрсөн таван жилийн хугацаанд гарсан нийт түймрийн 95 хувь нь хүний хариуцлагагүй үйлдлээс болсон баримтыг Байгаль орчин ногоон хөгжлийн яамныхан гаргажээ. 2014 оны судалгаанаас харахад сүүлийн таван жилд 494 удаа ой, хээрийн түймэр гарч 8,2 гаа ой, бэлчээр шатаж байгаль экологид 85.0 тэрбум төгрөгийн хохирол учирсан ажээ. Гэтэл жилээс жилд ой, хээрийн түймрийи давтамж. түүнээс учирах хохирол өссөөр байгаа нь харамсалтай. Эмгэнэлтэй нь бух түймрийн 90-95 хуаь нь хүний буруутай үйлдлээс үүдэлтэй Үүний цаана бусдын амь, бусдын эд хөрөнгө, эх орны гаэар шороо, ой мод үгүйрч байгааг хүмүүс мэддэггүй, ойлгодоггүй, хайхардаггүй. 2013 оны хувьд түймэр тавьсан эзэн нь тодорхой 269 хэрэг байдгаас 12-т нь  эрүүгийн хэрэг үүсгэсэн байх жишээтэй. Үлдсэн хүмүүс нь хариуцлагаа хүлээхгүй, үүргээ биелүүлэхгүй мултарсан гэсэн үг, Хэрэг үүслээ ч тэгэс ингэс хийж байгаад л хэрэгсэхгүй болоод үлдэх нь элбэг.

Ойн  түймэр, хээрийн түймэр хоёрыг тусд нь салгаж ойлгох хэрэгтэй Ил задгай газарт гарч байгаа түймэр бол хээрийн түймэр. Салхи хэзээ, хаашаа эргэхийг таашгүй хаврын улиралд энэ түймэр хамгийн их хохирол учруулна. Хүмүүсийн амь, айлын гэр, мал, малын бэлчээр гээд нэрлээд байвал гарах хохирлыг тооцох аргагүй. Үнс болтлоо шатсан газар эргэн сэргэх нь ховор Монгол орны нийт газар нутгийн ердөө 8,5 хувь нь ойгоор бүрхэгдсэн учир манай орон ойн нөөцөөр ядуу орны тоонд ордог. Гэвч ойн түймэр. модны хулгайч хоёроос болж энэ нөөц жилээс жилд багассаар байгаа юм. Нэг мод ургахдаа хэдэн арав, хэдэн зуун жилийг туулдаг. Гэвч энэ бүхэн хэн нэгний нэгхэн хормын санамсаргүй, хариуцлагагүй үйлдлээс болж үнс нурам болон салхинд замхарч байгаа нь зүрх эмтэрмээр.

Ой хээрийн түймрийг унтраах хамгийн хэцүү. Нэг байшин, нэг гэр биш хэдэн арван га газрын түймрийг унтраахаар онцгой байдлын албан хаагчид цог нурман дунд улаан гараараа тэмцээд орох нь ч бий. Ингэж албан үүргээ гүйцэтгэж байгаад тэдний дундаас бурхны орныг зорьсон тохиолдол олон. Бид хэдэн аавын хүү, эх орныхоо баатрыг түймэрт алдаж байж бид ухаарах хүмүүс вэ. Дорнод аймгийн Матад суманд гарсан хээрийн түймрийн гамшгаар гурван аврагч амиа алдаж, хоёр нь хүндээр түлэгдсэн юм. Тэд Дорнод аймгийн Баян-Уул, Баяндун, Матад зэрэг 13 сумын нутагт гарсан 34 удаагийн ой хээрийн түймрээс 14 хүний амь, 26 айлын гэр, 18 хашаа, саравч, олон мянган мал, дөрвөн сая гаруй бэлчээрийг аварсан гавьяатнууд байжээ. 2007.06 14- ний өдөр эх орныхоо, ард түмнийхээ төлөө гэсэн чин сэтгэлээр 15 аавын хүү амиа өргөсөн өдөр. Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт гарсан түймрийг унтраахаар шижигнэсэн 22 залуу ниссэн ч долоо нь эргэн ирсэн юм. Энэ мэтээр ой хээрийн гал түймрийг унтраахаар яваад алтан амиа алдсан олон сайхан аавын хүүгийн гавьяаг мартах ёсгүй. Бид тэднийгээ мартах үчиргүй Тэдний үгүйд харлаж үлдэх орон зайг хэн ч нөхөхгүй Онцгой байдлын албан хаагч, аврагчид бол “Хүлээсэн үүргээ үнэнчээр биелүүлж, шаардлага гарвал амь насаа үл хайрлан тэмцэхээ батлан тангараглая Би энэ Танаграгаас няцваас… ” хэмээн тангараг өргөсөн жинхэнэ баатрууд Тэдний амийг, эх орны газар шороо, ой модыг хэн ч хэзээ ч нөхөхгүй. Тиймээс хүмүүс минь гал түймрийн аюулаас сэргийлж , үнс нурмаа бүрэн унтрааж, тамхиныхаа ишийг хаяхгүй, гал алдахгүй байж хайрлах ёстой амьнуудыг хайрлацгаая.

Э.Хулан www.times.mn

scroll to top