Тэд амиараа тангараг өргөсөн эх орны баатрууд

36169_62711.jpg

Хүлээсэн үүргээ  үнэнчээр биелүүлж, шаардлага гарвал амь насаа үл хайрлан тэмцэхээ батлан тангараглая. би энэ тангаргаас няцваас… хэмээн тэд эх орондоо тангараг өргөсөн. Тиймээ тэд “Амь насаа үл хайрлан тэмцэнэ” хэмээн өөрөө өөртөө тангараг өргөсөн баатар эрс.

Энэ цагийн эгэл баатрууд

Тэд бол цагаан цамц, үнэтэй хослол, өргөн зангиа, арьсан цүнх барьсан цагаан захтнууд биш. “Эх орон минь” гэж цээжээ дэлдэх дуртай энгийн нэгэн улс төрийн хэнээтнүүдээс тэд өөр. Ард түмэн, эх орон, анд найзынхаа төлөө амиа ч хайрлахгүй өгч чадах аврагчдыг л жинхэнэ ‘‘эх орончид” хэмээн нэрлэх нь зөв буй заа. Хэр баргийн хүний хийе гэж зориглохгүй магадгүй нэг ч удаа толгойдоо бодохгүй тийм хүнд албыг онцгой байдлын албан хаагчид гүйцэтгэдэг. Тэдэнд хайрлаж явдаг хайртай хань, дурласан бүсгүй бий. Аавыгаа ирэхээр нь хамт тоглохыг хүссэн өхөөрдөм хөөрхөн үрс нь бий. “Миний хүү чинь аав ээжийнхээ биш эх орныхоо хүү юм шүү” гэж гаднаа бахархаж, дотроо өмөлзөн харамлах хайртай ижий аав нь бий. Гэхдээ тэд хайртай бүхнээ хамгаалах хатуу бөгөөд бахархалтай албыг сонгосон эх орны баатрууд. Дуудлага ирэхэд л аягатай цай, тавагтай хоолоо тайван идэж чадахгүй, хэзээд бэлэн байх үүрэгтэй.

Хаана, юу хүлээж байгааг мэдэхгүй ганцхан “хамгаална, аварна, сэргийлнэ ” гэсэн бодолтой ажиллана. Санаатай, санаандгүй, санамсар болгоомжгүй үйлдлээс болсон бүхий л аюулд тэдний тусламж хэрэг болно. Ган, үер, гал түймэр болж байхад норсон хувцастай, халтартсан царайтай аюулыг арилгах гээд зүтгэж л байна. Халуу дүүгсэн бүгчим цурам дунд ч үхэхийг үл ажран зүтгэдэг. Тэд ийм байлаа гээд нэг ч удаа гомдолтой байгаагүй. Харамсалтай нь тэдний зарим нь биднийг хамгаалах гэж байгаад дэндүү эрт осолдож, ар гэрийнхнийгээ уй гашууд автуулан орхин одсон.

Э.Хулан www.times.mn

scroll to top