Улаанбаатар хотод үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас 5-10 м/с, 10-12 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 4-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 5-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 6-нд ихэнх нутгаар, 7-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурна. Салхи 4-нд Алтайн уулсаар, 5-нд зарим газраар, 6, 7-нд нутгийн өмнөд хэсгээр 14-16 м/с хүрч ширүүснэ. Хугацааны эхээр Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 29-34 градус, өдөртөө 15-20 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 21-26 градус, өдөртөө 12-17 градус, Их нууруудын хотгор, Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 6-11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна. 6-нд нутгийн хойд хэсгээр, 7-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.
2. Газар хөдлөлт:
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан-Овоо багийн нутаг /Таван толгойн уурхайгаас зүүн хойд зүгт 2 км-ийн зайд/ У-48063/ Ө-105049/ 2017.02.02-ны өдрийн 22:18:37 цагт 3.7 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон талаар ООГСХ-с радио холбоо, цахим шуудангаар хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан сумын иргэдээс тодруулахад оршин суугчдад чичирхийлэл мэдрэгдсэн, хохирол учраагүй.
3. Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин:
Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр багийн “Элстэйн майхан” гэдэг газар малчин Б-н 13 хонинд малын гоц халдварт “Цэцэг” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2017.01.26-ны өдрийн 17-296 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь тогтоогдож сумын Засаг даргын 2017.01.26-ны өдрийн А/32 дугаар захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоосон. 2017.02.02-ны өдрийн байдлаар хяналтын 1 цэгт, 16 хүн, 8 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 88 өрхийн 19483 хонийг вакцинжуулж, 13 хонийг устгасан.
Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Цохиот багийн “Цөөвөрт” гэдэг газар малчин Г-н 1 үхэр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2017.02.02-ны өдрийн 642дугаар хариугаар “Галзуу” өвчин болох нь тогтоогдож тус сумын Засаг даргын 2017.02.02-ны өдрийн А/08 дугаар захирамжаар 14 хоногийн хугацаатай хязгаарлалтын дэглэм;
Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Тоом багийн “Самгадын элст хошуу” гэдэг газар иргэн Б-н нохойруу үнэг дайрч үнэгийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2017.02.01-ний өдрийн 17-55 дугаар хариугаар “Галзуу” өвчин болох нь тогтоогдож, тус сумын Засаг даргын 2017.02.02-ны өдрийн А/10 дугаар захирамжаар хязгаарлалтын дэглэм тогтоогдсон.
4.Объектын гал түймэр
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Хайрханы 1 дүгээр гудамжийн 40 тоотод амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2017.02.03-ны өдрийн 02:25 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн 6 албан хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан.
ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР