ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадралаар ахлуулсан шуурхай бүлэг Говь-Алтай аймагт ажиллаж байна

Ховд, Говь-Алтай аймгийн нутагт зэрлэг амьтад, тэр дундаа монгол бөхөн бог малын мялзан төст өвчнөөр олноор хорогдоод байгаа билээ.

Тэгвэл нөхцөл байдалтай газар дээр нь танилцахаар Улсын Онцгой комиссын орлогч дарга, ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадралаар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр Говь-Алтай аймагт ажиллаж байна. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дэд сайд Ц.Батбаяр, Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Д.Даваасамба, мэргэжилтэн Н.Жамьянхүү, ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга,  онцгой байдлын хурандаа Б.Ууганбаяр,  Мал эмнэлэг, үржлийн газрын хэлтсийн дарга Б.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус ажлын хэсэг аймгийн Онцгой комиссыг хуралдуулж мэдээлэл сонслоо.

02-03-4

Түүнчлэн Улсын Онцгой комиссын орлогч дарга, ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал бөхөн нутаглаж байгаа бүс нутгийн малчидтай харилцан тохиролцож нүүдэл суудлыг хойшлуулах талын судалгааг хийх, бог малын мялзан өвчний вакцинд хамрагдаагүй дөрвөн суманд бог малын мялзан өвчний вакциныг ойрын хугацаанд хийж дуусгах, бөхөн үхэж байгаа тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр зөрүүтэй тоон мэдээлэл яваад байгааг цэгцэлж, бодит мэдээлэл өгөх зэрэг үүргийг аймгийн Онцгой комисст өглөө.

02-03-3

Мөн энэ үеэр Онцгой байдлын ерөнхий газрын дарга бригадын генерал Т.Бадрал, ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, онцгой байдлын хурандаа Б.Ууганбаяр нар аймгийн Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүнтэй уулзаж, Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын хэмжээнд мөрдөгдөж буй хууль эрхзүйн шинэчлэлийн талаар мэдээлэл хийж, албан хаагчдын санал хүсэлтийг сонсож, цаашид хэрхэн ажиллах талаар тодорхой үүрэг чиглэлийг өгсөн юм.

Ажлын хэсгийнхэн бөхөн нутаглаж байгаа, өвчний тархацтай газар нутаг буюу Баян-Уул, Хөхморьт, Дарив ,Тонхил сумдад байгаа устгалын цэг, хяналтын постыг шалгаж, тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэхээр ажиллаж байна.

Ажлын хэсэг маргааш Ховд аймгийг зорино гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top