Монгол Улсын Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл, Онцгой байдлын ерөнхий газраас гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулан, бэлэн байдлыг хангах үйл ажиллагааны тулгамдсан асуудлаар оюутан, судлаач, эрдэмтдийн дунд “Гамшгийн аюулаас хамгаалах боломж” эрдэм шинжилгээ, судалгааны ажлын уралдааныг зарлаж байна.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, хамгаалах үйл ажиллагааны тулгамдсан асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр судалж шинжлэх, үр дүнг орчин, судалгааны арга зүй, загварчлал, программ хангамж ашиглан боловсруулалт хийж, дүгнэлт гаргах, асуудлыг шийдвэрлэх шийдэл, төсөл, санал боловсруулж, шинэлэг хандлага, санаачлага гаргаж тавих зорилгоор зарлаж буй тус уралдаан нь 2017 оны тавдугаар сарын 24-нийг дуустал үргэлжилнэ.