Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Удирдлагын академид 2017-2018 оны хичээлийн жилд улсын төсвийн санхүүжилтээр мэргэшүүлэх дипломын болон магистрын сургалтад элсүүлэн суралцуулах сонгон шалгаруулалтын бүртгэлийг зарлаж байна.
Элсэхийг хүсч өргөдөл гаргасан албан хаагчид дараах шаардлага хангасан материалыг бүрдүүлж 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн дотор Захиргааны удирдлагын газарт ирүүлнэ үү.
Сургалтад хамрагдах албан хаагчид дараах шаардлагыг хангасан байхыг анхааруулъя.
Тавигдах шаардлага:
Сургалтад хамрагдах албан хаагчид нь:
- Ангийн захирагчаас дээших албан тушаалд тогтвор суурьшилтай ажилласан байх,
- Бакалаврын зэргийн боловсролтой байх
- Онцгой байдлын албанд 3-аас дээш жил үр бүтээлтэй ажилласан байх,
Бүрдүүлж, бүртгүүлэх материал:
- Өргөдөл
- Биеийн байцаалт (төрийн албан хаагчийн 1-р маягт)
- 3 үеийн түүх /5 намтар/
- Иргэний үнэмлэхний хуулбар, бакалаврын диплом, хавсралтын хамт
- Даргын зөвлөлийн хурлын тэмдэглэл, санал
Жич: Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2016 оны А/181 дүгээр тушаал “Гадаадын академи, их дээд сургуульд суралцагсдыг сонгон шалгаруулах, суралцуулах журам”-д заасан шалгуур үзүүлэлтүүдийг хангасан материалыг хүлээн авна.