Улаанбаатар хотод: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос 6-11 м/с.12-14 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 8-10-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, салхи 12-14 м/с хүрч ширүүснэ. Хугацааны эхээр ихэнх нутгаар хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 38-43 градус, өдөртөө 25-30 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 30-35 градус, өдөртөө 15-20 градус, Их нууруудын хотгор, Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 12-17 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна. 9-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч суларна.
2. Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин:
Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 5 дугаар багийн “Сэвхүүл” гэдэг газар малчин Х-н хотонд 2017.02.02-ны өдөр малын гоц халдварт цэцэг өвчний шинж тэмдэг илэрсэн тул дээж авч, УМЭАЦЛ-д шинжлүүлэхээр илгээсэн. Аймгийн МЭАЦЛ-ын хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь тогтоогдож тус сумын Засаг даргын 2017.02.04-ний өдрийн А/17 дугаар захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоосон. 2017.02.06-ны өдрийн байдлаар 2 өрхийн өвчилсөн 15 хонийг зориудаар устгасан.
Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын Гучин багийн “Монголын хоолой” гэдэг газар малчин Б-н 1 тэмээ халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2017.01.23-ны өдрийн 637 дугаар хариугаар “Галзуу” өвчин болох нь тогтоогдож тус сумын Засаг даргын 2017.01.23-ны өдрийн А/04 дүгээр захирамжаар 14 хоногийн хугацаатай хязгаарлалтын дэглэм тогтоосон хугацаанд дахин өвчлөл гараагүй тул тус сумын Засаг даргын 2017.02.06-ны өдрийн А/10 дугаар захирамжаар;
Төв аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багийн “Даваат” гэдэг газар малчин А-н 23 хонинд малын гоц халдварт “Цэцэг” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2017.01.10-ний өдрийн 172 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь тогтоогдож тус сумын Засаг даргын 2017.01.10-ны өдрийн А/07 дугаар захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоосон хугацаанд дахин өвчлөл гараагүй тул тус сумын Засаг даргын 2017.02.02-ны өдрийн А/23 дугаар захирамжаар тус тус цуцалсан.
3.Объектын гал түймэр
Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн нутаг дэвсгэрт байрлах Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн “Орхон хийц” ХХК-ийн харуулын байр шатаж байна гэсэн дуудлагыг 2017.02.06-ны өдрийн 15:40 цагт хүлээн авч аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 58 дугаар ангийн 6 албан хаагч, 1 автомашинтайгаар;
Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Хонхор хотхон багийн Алтадын 6 дугаар гудамжийн 2 тоотод хураалттай өвс шатаж байна гэсэн дуудлагыг 2017.02.06-ны өдрийн 16:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн 6 албан хаагч, 2 автомашинтайгаар;
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Ботаникийн автобусны эцсийн буудлын хажууд “Велл март” супермаркет шатаж байна гэсэн дуудлагыг 2017.02.07-ны өдрийн 02:54 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 12 албан хаагч, 3 автомашинтай, нэмэлтээр Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн 7 албан хаагч, 2 автомашинтай, Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 16 албан хаагч, 4 автомашинтай, Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн 8 албан хаагч, 2 автомашинтай, нийт 4 ангийн 43 албан хаагч, 11 автомашинтайгаар;
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо Хандгайтын 1 дүгээр гудамжийн 14 тоотод “Энх-Эсэм” ХК-ийн ажилчдын байр шатаж байна гэсэн дуудлагыг 2017.02.07-ны өдрийн 03:06 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 албан хаагч, 3 автомашинтайгаар ажиллаж тус тус унтраасан.
ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР