Өвөлжилт хүндэрсэн сумдын нөхцөл байдалтай танилцах, алслагдсан багт отроор яваа малчдад эрүүл мэндийн тусламж үйлчилгээ болон эмийн тусламж үзүүлэх, тусламжаар олгосон өвс тэжээлийн зарцуулалтад хяналт тавих зорилгоор аймгийн Засаг даргын шийдвэрээр дөрвөн ажлын хэсэг томилогдлоо.
Тус ажлын хэсгүүд Эрдэнэмандал, Жаргалант, Цэцэрлэг, Хайрхан, Өлзийт, Батцэнгэл, Хангай, Цахир, Тариат, Өндөр-Улаан, Чулуут, Ихтамир, Булган, Цэнхэр сумдад ажиллах юм гэж Архангай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.