Гал түймрийн 2014 оны 3 дугаар сарын нөхцөл байдлын мэдээ

Нэг. Гал түймрийн нөхцөл байдал

Объектын гал түймэр

2014 он гарсаар улсын хэмжээнд 1189 удаагийн объектын гал түймэр гарч, 4,0 тэрбум төгрөгийн хохирол учирч, гал түймэрт өртөн 31 хүн нас барж, 16 хүн түлэгдэж гэмтэн, 704 гэр орон сууц шатсан байна.

Аврах гал унтраах ангийн аврагч гал сөнөөгчид гал түймрийн аюулаас 271 хүний амь нас, төр, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 6,4 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.

Объектод гарсан гал түймрийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 12,1 хувь, гал түймэрт өртөж нас барсан хүний тоо 47,6 хувиар тус тус өсч, учирсан хохирлын хэмжээ 15,3 хувиар буурсан байна.

Нийслэл хотод нийт 857 удаагийн гал түймэр гарч, 1,7 тэрбум төгрөгийн хохирол, орон нутагт 332 удаагийн гал түймэр гарч, 2,3 тэрбум төгрөгийн хохирол тус тус учирсан байна.

Ой, хээрийн түймэр

Улсын хэмжээнд Сүхбаатар, Төв, Дорнод аймагт тус бүр 4, Сэлэнгэ аймагт 3, Хэнтий, Булган аймагт тус бүр 2, Архангай, Говьсүмбэр, Баянхонгор аймагт тус бүр 1, нийт 22 удаагийн хээрийн түймэр гарч, түймрийг унтраахад Онцгой байдлын албанаас 200 албан хаагч, орон нутгаас 663 хүн, хилийн цэргээс 147 хүн, нийт 1010 хүн, 119 автомашин ажилласан.

Хоёр. Урьдчилан сэргийлэх, хяналт шалгалтын талаар

2014 оны эхний 3 сард 5969 байгууллага, аж ахуйн нэгж, 75073 айл өрхөд галын аюулаас урьдчилан сэргийлэх үзлэг шалгалт хийж, гал түймрийн хэрэг зөрчилд хүргэж болзошгүй 42596 зөрчил дутагдал илрүүлэн, 12294 зөрчлийг үзлэг шалгалтын явцад арилгуулан бусад зөрчлийг арилгуулахаар 1999 заавал биелүүлэх албан шаардлага, 1331 мэдэгдэл, 194 танилцуулга бичиж, гал түймэр гарч болзошгүй 69 объектын үйл ажиллагааг хэсэгчлэн буюу түр хугацаагаар зогсоож, Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг зөрчсөн байгууллага, аж ахуйн нэгжийн холбогдох албан тушаалтан, иргэдийг 34,9 сая төгрөгөөр торгож, галын аюулаас урьдчилан сэргийлэх сургалт 467 удаа, дадлага 373 удаа зохион байгуулж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр 1192 удаа сэрэмжлүүлэг явуулсан байна.

Галын аюулаас урьдчилан сэргийлэх ажлын үзүүлэлтийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад зөрчил дутагдлыг арилгуулахаар бичсэн заавал биелүүлэх албан шаардлага 0,4 хувь, Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг зөрчиж, захиргааны арга хэмжээ авагдсан байдал 30,7 хувь, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилсан байдал 47 хувь тус тус өсч, галын аюулаас урьдчилан сэргийлэх үзлэг шалгалтанд хамрагдсан айл өрхийн тоо 26,3 хувь, объектын тоо 1,2 хувь, гал түймэр гарч болзошгүй зөрчлийг илрүүлсэн байдал 27,1 хувь, зөрчлийг арилгуулсан байдал 29,3 хувь, харьцуулахад зөрчил дутагдлыг арилгуулахаар бичсэн мэдэгдэл 15,9 хувь, гал түймэр гарч болзошгүй ноцтой зөрчил дутагдалтай аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааг хэсэгчлэн зогсоосон байдал 50,4 хувиар тус тус буурсан байна.

2014 оны эхний 3 сард гарсан объектын түймрийн шалтгааныг авч үзвэл:

Ил задгай гал, асгасан үнс нурмаас 411 гал буюу 34,5 хувь, Пийшин, зуух, яндангийн цонолтоос 303 гал буюу 25,4 хувь, Цахилгаан ашиглалтын буруугаас 188 гал буюу 15,8 хувь, Шалтгаан тогтоогдоогүй 70 гал буюу 5,9 хувь, Цахилгаанаас угсралтын буруугаас 34 гал буюу 2,8 хувь, Машин техникийн гэмтэл ашиглалт буруугаас 34 гал буюу 2,8 хувь, Бусад шалтгаанаас 30 гал буюу 2,5 хувь, Цахилгааны техникийн гэмтлээс 29 гал буюу 2,4 хувь, Лаа, дэн, тамхи, шүдэнзний галаас 27 гал буюу 2,3 хувь, Машины яндангийн болон цахилгааны очноос 15 гал буюу 1,2 хувь, Гагнуур, паялник, бамбараас 14 гал буюу 1,2 хувь, Хүүхдийн болгоомжгүй үйл ажиллагаанаас 13 гал буюу 1,0 хувь, Санаатай үйлдлээр 9 гал буюу 0,7 хувь, Технологийн горим зөрчснөөс 5 гал буюу 0,4 хувь, Архидан согтуурснаас 2 гал буюу 0,2 хувь, Газрын тосны бүтээгдэхүүний ашиглалтын буруугаас 2 гал буюу 0,2 хувь, Байгалийн үзэгдлээс 1 гал буюу 0,1 хувь Тэсрэлт, дэлбэрэлт, аваар ослоос 1 гал буюу 0,1 хувь тус тус эзэлж байна.

2014 он гарсаар Улаанбаатар хотод болон орон нутгийн хэмжээнд шинээр баригдах барилга байгууламжийн нийт 102 зураг төсөлд хяналт хийж баталгаажуулан барилга байгууламжийг байнгын ашиглалтад хүлээж авах улсын комиссын бүрэлдэхүүнд 155 удаа орж ажиллав.

Гурав. Гал түймэр унтраасан талаар

Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа Аврах, гал унтраах 49 анги2014 оны 03 дугаарсард гал түймрийн 298 дуудлага хүлээн авсàнаас 208 удаагийн дээр гал түймэр унтраах, авран хамгаалах ажлыг гүйцэтгэсэн байна.

Нийт дуудлагын 215 буюу 72,1 хувийг нийслэлд, 83 буюу 27,9 хувийг орон нутагт гарсан гал түймрийн тоо эзэлж байна.

Гал түймэр унтраах үйл ажиллагааг 1 тасгийн хүчээр 205 удаа,  2 тасгийн хүчээр 2 удаа, 2-оос дээш тасгийн хүчээр 1 удаа, үүнээс 174 гал түймрийг 30 минутанд, 25 гал түймрийг 30-60 минутанд, 11 гал түймрийг 60-аас дээш минутанд унтрааж, нийт 429,9 тн ус, 515 литр хөөс, 5889,41 литр шатахуун зарцуулжээ.

Аврах, гал унтраах ангиудаас Тактикийн сургууль 29, Салааны тархалтын сургууль 171, өдөр тутмын дасгал сургууль 1449, мэргэжлийн чиглэлээр 344, албаны чиглэлээр 224 удаагийн сургалт зохион байгуулж давхардсан тоогоор нийт 27738 хүн хамрагдаж 124 гал унтраах шуурхай төлөвлөгөө, 111 шуурхай картад баяжилт хийн тодотгож гал унтраах дасгал сургуулийн нормчлолоор авсан шүүлэгт давхардсан тоогоор онц 335, сайн 441, дунд 404, хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны дүрмээр онц 472, сайн 705, дунд 494, хорт хий утаанаас хамгаалах албаны дүрмээр онц 459, сайн 621, дунд 542, гал унтраах дүрмээр онц 505, сайн 618, дунд 491 гэсэн дүнтэйгээр тус тус шалгагдсан байна.

 

scroll to top