Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс 5-10 м/с. 7-9 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 13-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд, 14-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 12-нд Алтайн уулсаар 12-14 м/с, 13-нд Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор, 14-нд ихэнх нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. Хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 31-36 градус, өдөртөө 19-24 градус, Хөвсгөл, уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 11-16 градус, Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 4-9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус хүйтэн, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн байна.
2. Эрэн хайх, аврах ажиллагаа:
Сураггүй болсон: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Соёмбо багийн 2 дугаар гудамжийн 18 тоотод иргэн О /42 настай, эмэгтэй/ 2017.02.08-ны өдрийн 13:00 цагт гэрээсээ гарч яваад сураггүй болсон тухай дуудлагыг 2017.02.08-ны өдрийн 11:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 17 албан хаагч 6 автомашинтай, Цагдаагийн хэлтсийн 7 албан хаагч 2 автомашинтай, ар гэрийн 8 хүн, 1 автомашинтай, нийт 32 хүн, 10 техник хэрэгсэлтэйгээр, эрэн хайх ажиллагааг зохион байгуулж Замын-Үүд сумын 1, 2, 3, Сүлд, Борхойн багуудын нутаг дэвсгэрийн гэр хороолол, орон сууц гудамж талбай, Улаанхонхор, Хамуут-Усын хөндий, Бор толгой, Завсрын бууц, Дөрвөлж, Шаргын овоо, Хөх овоо, Сэвхүүлийн тойром, Хогийн цэг зэрэг газруудаар нийт 210 км газар эрлийг явуулж үргэлжлүүлж байна.
3. Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин:
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 13 дугаар гудамжийн 272 тоотод иргэн Н-н нохой 2017.02.08-ны өдөр хүн урсан, нохойноос дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2017.02.09-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тогтоогдож тус дүүргийн Засаг даргын 2017.02.09-ний өдрийн А/03 дугаар захирамжаар хязгаарлалтын дэглэм тогтоосон.
Төв аймгийн Заамар сумын 2 дугаар багийн “Өвөр наймган” гэдэг газар малчин О, М, А нарын 117 хонинд халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг дээж авч, УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.12.30-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь тогтоогдож тус сумын Засаг даргын 2016.12.26-ны өдрийн А/309 дүгээр захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоосон хугацаанд дахин өвчлөл гараагүй тул тус сумын Засаг даргын 2017.02.06-ны өдрийн А/26 дугаар захирамжаар;
Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Чулуут багийн “Өвөлжөөтийн-Ам” гэдэг газар малчин Ч-н 3 хонь 2017.01.10-ны өдөр малын гоц халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн тул дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2017.01.13-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь тогтоогдож тус сумын Засаг даргын 2017.01.13-ны өдрийн А/06 дугаар захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоосон хугацаанд дахин өвчлөл гараагүй тул тус сумын Засаг даргын 2017.02.09-ний өдрийн А/12 дугаар захирамжаар;
Архангай аймгийн Өгийнуур сумын Орхон багийн “Мөнхөд хонхор” гэдэг газар малчин Ө-н 50 хонинд халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн, өвчтэй малаас дээж авч, УМЭАЦТЛ–д шинжлэхэд 2016.11.16-ны өдрийн 1151 тоот хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь тогтоогдож тус аймгийн Засаг даргын 2016.11.17-ны өдрийн А/481 дүгээр захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоосон хугацаанд дахин өвчлөл гараагүй тул тус сумын Засаг даргын 2017.02.09-ний өдрийн А/48 дугаар захирамжаар;
Архангай аймгийн Хашаат сумын Жаргалант багийн “Бэрхийн-Өвөр” гэдэг газар малчин Н-н 8 хонинд халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг дээж авч, УМЭАЦТЛ-д шинжлэхэд 2016.11.16-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь тогтоогдож тус аймгийн Засаг даргын 2016.11.17-ны өдрийн А/481 дүгээр захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоосон хугацаанд дахин өвчлөл гараагүй тул тус сумын Засаг даргын 2017.02.09-ний өдрийн А/48 дугаар захирамжаар;
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр “Цоохорын гарам” гэдэг газарт иргэн О, Г нарын хотонд 2017.01.25-ны шөнө /эзэнгүй байх үед/ 3 нохойд 156 ямаа, 72 хонь, нийт 228 мал хазуулж хорогдсон байна. Уруулсан мал, устгасан нохойноос дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2017.01.27-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тогтоогдож тус дүүргийн Засаг даргын 2017.01.27-ны өдрийн А/21 дүгээр захирамжаар 14 хоногийн хугацаатай хязгаарлалтын дэглэм тогтоосон хугацаанд дахин өвчлөл гараагүй тул тус сумын Засаг даргын 2017.02.08-ны өдрийн А/29 дүгээр захирамжаар;
Хэнтий аймгийн Биндэр сумын Манхайдай багийн “Дамдингийн булаг” гэдэг газар малчин Б-н 34 хонь 2017.01.13-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2017.01.16-ны өдрийн 17-266 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь тогтоогдож тус сумын Засаг даргын 2017.01.18-ны өдрийн А\04 дүгээр захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоосон хугацаанд дахин өвчлөл гараагүй тул тус сумын Засаг даргын 2017.02.09-ний өдрийн А/19 дүгээр захирамжаар тус тус цуцалсан.
4.Объектын гал түймэр:
Завхан аймгийн Улиастай сумын Жинст багийн Ногоочдын хэсгийн 1 дүгээр гудамжийн 28 тоотод байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 2017.02.09-ний өдрийн 06:44 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах 43 дугаар ангийн 5 албан хаагч, 2 автомашинтайгаар;
Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд багийн 20 дугаар гудамжийн 10 тоотод байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.02.09-ний өдрийн 09:25 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах 81 дүгээр ангийн 6 албан хаагч, 1 автомашинтайгаар;
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хадын булаг багийн Чулуун хороот 3 дугаар гудамжийн 11 тоотод байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 2017.02.09-ний өдрийн 13:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах 47 дугаар ангийн 7 албан хаагч, 1 автомашинтайгаар;
Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Эрдэнэмандал багийн 46 дугаар гудамжийн 6 тоот хашаанд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2017.02.09-ний өдрийн 15:29 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах 16 дугаар ангийн 7 албан хаагч, 2 автомашинтайгаар;
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Цэргийн нэгдсэн төв эмнэлгийн 4 дүгээр давхрын бөөрний тасгийн агуулахад гал гарч байна гэсэн дуудлагыг 2017.02.09-ний өдрийн 15:25 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах 63 дугаар ангийн 9 албан хаагч, 2 автомашинтайгаар тус тус ажиллаж унтраасан.
ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР