Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:
Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.                                                                             
Өнөөдөр: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 5-10 м/с, Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор 12-14 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр 19-24 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 10-15 градус, Их нууруудын хотгор, Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар 6-11 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, бусад нутгаар 2-7 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 м/с. 5-7 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 13-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 14-15-нд нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Салхи 12-нд Алтайн уулсаар 12-14 м/с, 13-нд Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор, 14-15-нд ихэнх нутгаар 14-16 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 32-37 градус, өдөртөө 20-25 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 10-15 градус, Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 4-9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус хүйтэн, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн байна. Хугацааны эцсээр ихэнх нутгаар хүйтэрнэ.

2. Эрэн хайх, аврах ажиллагаа:

Сураггүй болсон: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Соёмбо багийн 2 дугаар гудамжийн 18 тоотод иргэн О /42 настай, эмэгтэй/ 2017.02.08-ны  өдрийн 13:00 цагт гэрээсээ гарч яваад сураггүй болсон тухай дуудлагыг 2017.02.08-ны өдрийн 11:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 17 албан хаагч 6 автомашинтай, Цагдаагийн хэлтсийн 7 албан хаагч 2 автомашинтай, ар гэрийн 8 хүн, 1 автомашинтай, нийт 32 хүн, 10 техник хэрэгсэлтэйгээр, эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 2017.02.10-ны өдрийн 11:30 цагт ар гэрийнхний нь хүсэлтээр зогсоосон.

Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхаан багийн Дулаанхаан уулын урд энгэр гэдэг газар /сумын төвөөс 2 км-т / Улаанбаатар хотын харьяат Г /30 настай, эмэгтэй/ 2017.02.10-ны өдрийн 15:00 цагийн үед уулруу зураг авна гэж гараад одоог болтол ирээгүй байгаа тухай дуудлагыг 2017.02.11-ний өдрийн 00:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.

    3.Объектын гал түймэр:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Цэргийн хотхоны 8 дугаар гудамжийн 372 тоотод Л-н гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2047.02.10-ны өдрийн 11:11 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 албан хаагч;

Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 7 дугаар гудамжийн 256 тоотод иргэн Д-н байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.02.10-ны өдрийн 19:25 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 албан хаагч;

Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 37 дугаар гудамжийн 5 тоотод иргэн О-н байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.02.10-ны өдрийн 23:56 цагт тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.

Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Ярмагийн   19 дүгээр гудамжийн 25 тоотод нийтийн байрны 2 тоотод А-н утас шатаж байна гэсэн дуудлагыг 2017.02.11-ний өдрийн 03:45 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн 8 албан хаагч ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн А /38 настай, эрэгтэй/ угаартсан байсныг НТТТ-ийн эмчид хүлээлгэн өгсөн.

 

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top