ОБЕГ-ын эмэгтэй баг тамирчид цом хүртлээ

02-13-ATA-9-1.jpg

Олон Улсын Иргэний хамгаалалтын өдөр, Хурандаа генерал С.Равдангийн нэрэмжит Цэргийн гавьяаны улаан тугийн одонт Аврах тусгай ангийн ”Түүхт 50 жилийн ой”-н нэрэмжит ”Сагсан бөмбөг”-ийн тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.Тус тэмцээнд Улаанбаатар хүрээний Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын эрэгтэй 18 баг, эмэгтэй 7 баг өрсөлдсөн юм.

Ингээд эрэгтэй баг тамирчдыг Хууль сахиулахын их сургуулийн Онцгой байдлын сургуулийн баг тэргүүлсэн бол дэд байрт Аврах тусгай ангийн баг шалгарлаа. Харин гуравдугаар байрыг Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн баг эзэлсэн юм.

Эмэгтэй баг тамирчдын хувьд Онцгой байдлын ерөнхий газрын баг тэргүүлж, цомын эзэн болсон бол хоёрдугаар байрт Нийслэлийн Онцгой байдлын баг тамирчид, гуравдугаар байрт Аврах тусгай ангийн баг тамирчид шалгарлаа.

Мөн “Шилдэг эрэгтэй тоглогч”-оор Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн тасгийн дарга, ахлах ахлагч Ц.Ганзориг, “Шилдэг эмэгтэй тоглогч”-оор Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дуудлага хүлээн авагч, спортын мастер, ахлах ахлагч П.Булганмаа нар тодорсон юм. Тэмцээний шүүгчдээр “Монголын сагсан бөмбөгийн шүүгчдийн холбоо”-ны шүүгчид ажилласан юм гэж Аврах тусгай ангиас мэдээллээ.

 

scroll to top