Сүм хийд, шашны байгууллагуудад шалгалт явуулж байна

02-20-1-1.jpg

Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын баталсан удирдамжийн дагуу сар шинийн баяр болох гэж буйтай холбогдуулан сүм хийд, шашны байгууллагуудад гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтын төлөвлөгөөт бус шалгалтыг энэ сарын 13-нөөс өдрөөс хийж эхлээд байна. Шалгалт 23-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.

Шалгалтаар сүм хийд, шашны байгууллагуудын барилга байгууламжид Монгол Улсын гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнтэй нийцүүлэн бүх нийтээр дагаж мөрдөхөөр гаргасан гамшгаас хамгаалах, галын аюулгүйн шаардлагыг тодорхойлсон стандарт, техникийн нормативын хэрэгжилтийг шалгаж, мэргэжил арга зүйн зааварчилгаа өгөх юм гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ

scroll to top