Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:
Өнгөрсөн хоногт:  Архангай, Булган, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Завхан, Говь-Алтай аймагт цас орсон бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Зүүн аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс баруун хойш эргэж 7-12 м/с, нутгийн өмнөд хэсгээр 14-16 метр хүрч, шороон шуурга шуурна. Хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр 20-25 градус, Хангай, Хөвсгөл, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа голын хөндийгөөр 12-17 градус, Их нууруудын хотгор, Монгол Алтайн нурууны өвөр хэсгээр 7-12 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 градус дулаан, бусад нутгаар 7-12 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос 6-11 м/с. Хүйтэрч 10-12  градус хүйтэн байна.

Төлөв байдал: 16-нд зүүн аймгуудын  нутгийн зүүн хэсгээр, 18-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 19-нд зүүн аймгуудын нутгийн зүүн, баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орно. Салхи 16-нд говь талын нутгаар, 17, 18-нд ихэнх нутгаар, 19-нд Алтайн салбар уулсаар 14-16 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. 16, 17-нд ихэнх нутгаар, 19-нд нутгийн зүүн хагаст  хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 35-40 градус, өдөртөө 23-28 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 29-34 градус, өдөртөө 15-20 градус, Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 2-7 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна. 18-нд ихэнх нутгаар, 19-нд нутгийн баруун хагаст хүйтний эрч суларна.

2. Эрэн хайх, аврах ажиллагааны талаар:

Цас, шаварт саатсан: Говь-Алтай  аймгийн  Есөнбулаг  сумын  Наран багийн “Дөтийн даваа”-нд /аймгийн төвөөс урд зүгт 25 км-т/, ”Портер” загварын автомашин 8 зорчигчтой цасанд суусан тухай дуудлагыг 2017.02.15-ны өдрийн 01:25 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах бүлгийн  4 албан хаагч, 1 автомашинтай ажиллаж,  8 иргэнийг аварч, мөн иргэн Б-ийн ”Террано” загварын автомашинтай, 1 том хүн, 2 хүүхдийг цаснаас татан гаргаж аюулгүй болгосон.

3. Объектын гал түймрийн талаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Улиастайн 2 дугаар гудамжийн 516 тоотод иргэн Х-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.02.14-ний өдрийн 13:09 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 албан хаагч, 2 автомашинтай;

Баянгол дүүргийн 20 дугаар хороо, “Адет” ХХК-ийн хашаанд иргэн Б-ийн гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2017.02.14-ний өдрийн 14:18 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн 8 албан хаагч, 2 автомашинтай ;

Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 33 дугаар байрны 1 дүгээр орцны жижүүрийн өрөө шатаж байна гэсэн дуудлагыг 2017.02.14-ний өдрийн 14:25 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 6 албан хаагч, 1 автомашинтай ажиллаж унтраасан. Уг гал түймрийн утаажилтын бүсээс 20 иргэнийг аюулгүй газарт гаргасан.

Чингэлтэй дүүргийн 9 дугаар хороо, Дэнжийн мянгын 16 дугаар гудамжийн 194 тоотод иргэн М-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.02.15-ны өдрийн 00:41 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 албан хаагч, 2 автомашинтай тус тус ажиллаж унтраасан.

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top