ЭМГЭНЭЛ

Бидний дотны нөхөр, журмын анд Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын шуурхай албаны жолооч, онцгой байдлын дэд ахлагч  Шархүүхэн овогтой Өлзийсүх нь 2017 оны 02 дугаар сарын 14-ны өдөр албан үүргээ гүйцэтгэж яваад зуурдаар таалал төгсөж бидэнд нөхөж баршгүй гарз тохиолдлоо.

Ш.Өлзийсүх нь 1985 оны 08 дугаар сарын 03-нд Дорноговь аймгийн Сайншанд суманд төрж 1993-2003 онд Сайншанд сумын Ерөнхий боловсролын 10 жилийн 1 дүгээр сургуулийг дүүргэж 2012 онд ОБЕГ-ын Тусгай мэргэжлийн сургалтын төвийн Гал унтраах автомашины жолоочийн анхан шатны курс төгссөн. Улмаар тус аймгийн Замын-Үүд сум дахь Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангид гал унтраах автомашины жолооч, 2013 оноос Сайншанд сум дахь Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангид гал унтраах автомашины жолооч, 2015 оноос тус газрын Шуурхай албаны жолоочоор ажиллаж байв.

Бидний журмын нөхрийн ажилсаг хичээнгүй, төлөв даруу, шударга хүнлэг нөхөрсөг зан чанар нь бидний сэтгэл зүрхэнд үүрд мөнх орших болно.

УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ЗӨВЛӨЛ,
ОНЦГОЙ БАЙДЛЫН БАЙГУУЛЛАГЫН НИЙТ БИЕ БҮРЭЛДЭХҮҮН, ХАМТ ОЛОН

scroll to top