Онцгой байдлын албанд ажиллаж байгаа албан хаагчийн гэнэтийн ослын даатгал болон тус албанд ашиглагдаж байгаа зарим барилга байгууламж, тоног төхөөрөмж, бараа материалыг эрсдэлээс хамгаалах зорилгоор даатгалд тус тус даатгуулахаар эрх бүхий даатгалын байгууллагуудыг сонгон шалгаруулалтанд урьж байна.
Иймд танилцуулга, хамтран ажиллах саналаа 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 10:00 цагаас өмнө багтаан Онцгой байдлын ерөнхий газрын Захиргааны удирдлагын газарт ирүүлнэ үү.
Холбоо барих утас: 263561
Онцгой байдлын ерөнхий газар