Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс 7-12 м/с 4-6 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 19, 22-нд нутгийн зүүн хагаст, 20-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 21-нд баруун, төв болон говийн аймгуудын нутгаар цас орно. Салхи 19-нд Алтайн салбар уулсаар болон говь, талын нутгаар секундэд 14-16 метр, 21-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 13-18 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 23-28 градус, өдөртөө 11-16 градус, Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 6-11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна. 19-нд нутгийн зүүн хагаст хүйтэн байна.
2. Эрэн хайх, аврах ажиллагааны талаар:
Аврах ажиллагаа: Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр багийн “Чандмань” гэдэг газар 2017.02.12-ны өдөр хиймэл нуурын далан сэтэрсэний улмаас улсын чанартай автозамын зорчих хэсэг хаагдах, тус багийн 500 гаруй айл өрх усанд автах нөхцөл байдал үүссэн тухай мэдээллийг 2017.02.14-ний өдрийн 17:00 цагт /18:00 цагт/ хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 10 албан хаагч, Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас 20 иргэн, 3 автомашинтай ажиллаж 2017.02.17-ны өдөр 60 тонн шороогоор 300 метрийн урттай үерийн даланг өндөрлсөн.
3. Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин
Архангай аймгийн Хашаат сумын Цагаан хад багийн “Шарын бууц” гэдэг газар иргэн Д 1үхэр 2017.02.04-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь сумын Засаг даргын 2017.02.14-ны өдрийн А/5 дугаар захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоосон. Хөдөлгөөнт хяналтын 1 цэгт 3 хүн 1 техник хэрэгсэлтэй ажиллаж өвчилсөн үхрийг зориудаар устгасан.
Увс аймгийн Ховд сумын Ховд багийн “Арван гэрийн буйр” гэдэг газар /сумын төвөөс 5 км-т/ малчин Б 5 ямаа 2017.01.20-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч УМЭАЦТЛ-т шинжлүүлэхэд 2017.01.30-ны өдрийн 17-300 тоот хариугаар бог малын гоц халдварт “Мялзан” өвчин болох нь тогтоогдсон. Тус сумын Засаг даргын 2017.02.02-ны өдрийн А/20 дугаар захирамжаар 14 хоногийн хугацаатай хорио цээрийн дэглэм тогтоон ажиллах хугацаанд нэмж мал, амьтан өвчлөөгүй тул тус сумын Засаг даргын 2017.02.17-ны өдрийн А/23 дугаар захирамжаар цуцалсан.
4.Объектын гал түймрийн талаар:
Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Нуурын 7 дугаар гудамжийн 63 тоотод иргэн Н байр шатаж байна гэсэн дуудлагыг 2017.02.17-ны өдрийн 12:14 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 албан хаагч, 2 автомашинтай тасаг 12:20 цагт хүрэлцэн очиж, 32 иргэнийг утаажилтын бүсээс гаргасан.
Нийслэлийн Налайх дүүргийн 7 дугаар хорооны “Энгэр шанд”-ын 21 дүгээр гудамжийн 12 тоотод иргэн Р гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2017.02.17-ны өдрийн 13:10 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр;
Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны “Сэлбэ”-ийн 24 дүгээр гудамжийн 596 тоотод Ц байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.02.17-ны өдрийн 17:59 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр;
Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Тахилтын 3 дугаар гудамжийн 253 тоотод иргэн А амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2017.02.17-ны өдрийн 23:21 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 албан хаагч, 2 хэрэгсэлтэйгээр тус тус ажиллаж унтраасан.
ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР