ГАМШГИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫН 7 ХОНОГИЙН МЭДЭЭ /2014.03.25-03.31/

Цаг агаарын аюулт үзэгдлийн талаар:
Сэлэнгэ аймгийн Мандал сумын “Гүн худаг” гэдэг газар 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдөр шар усны үерийн улмаас 5 гэрийг нүүлгэн шилжүүлж болзошгүй эрсдэлээс авран хамгаалав.
Газар хөдлөлтийн талаар:
Булган аймгийн Тэшиг сумын нутаг дэвсгэрт 2014 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 16:04 цаг (өргөрөг 49098’00’’, уртраг 102071’00’’)-т 4 магнитуд;
Говь-Алтай аймгийн Тонхил сумын нутаг дэвсгэрт 03 дугаар сарын 25-ны өдрийн 05:37 цаг (өргөрөг 46013’00’’, уртраг 93047’00’’)-т 3.5 магнитуд;
Баян-Өлгий аймгийн Цагааннуур сумын нутаг дэвсгэрт 03 дугаар сарын 25-ны өдрийн 13:06 цаг (өргөрөг 50065’00’’, уртраг 87091’00’’)-т 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт тус тус болсон тухай Одон орон, геофизикийн судалгааны төвөөс мэдээлсэн бөгөөд дээрх аймгуудын Онцгой байдлын газар, хэлтсээс нөхцөл байдлыг тодруулахад ямар нэгэн хохирол учраагүй байна.
Хүн, малын халдварт өвчний талаар:
3 аймгийн 13 сумын нутаг дэвсгэрт “Шүлхий” өвчин гарсан нь Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн шинжилгээгээр тогтоогдож дээрх сумдын Засаг дарга нарын захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоож өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн ажиллаж байна. Халдварт өвчний голомтын 198 хяналтын цэгт нийт 757 хүн, 166 тээврийн хэрэгсэл үүрэг гүйцэтгэж, 707 өрхийн 3454 толгой мал өвчилснийг зориудаар устгаж 4469318 толгой малыг урьдчилан сэргийлэх вакцинд хамруулаад байна.
Баянхонгор аймгийн Галуут сум, Булган аймгийн Баяннуур, Гурванбулаг, Дорнод аймгийн Баяндун сум, Сэлэнгэ сум, Өвөрхангай аймгийн Баянгол, Гучин-Ус, Төгрөг сум, Хэнтий  аймгийн Дэлгэрхаан суманд гарсан “Галзуу” өвчин, Өвөрхангай аймгийн Хархорин, Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд гарсан “Боом” өвчин, Орхон аймгийн Жаргалант суманд гарсан “Үхрийн хорт салст халуурал” өвчин, Нийслэлийн Налайх дүүрэгт гарсан “Гахайн үржил, амьсгалын замын хам шинж” өвчин гарч тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.
Хэнтий аймгийн Дадал сум, Өвөрхангай аймгийн Гучин-Ус сум, Булган аймгийн Дашинчилэн сум, Архангай аймгийн Батцэнгэл суманд гарсан “Галзуу” өвчний улмаас тогтоосон хорио цээрийн дэглэмийг сахиулах хугацаанд дахин хүн, мал өвчлөөгүй тул тус тус цуцалсан.
Эрэн хайх, аврах ажиллагааны талаар:
Өнгөрсөн хугацаанд Дархан-Уул аймгийн Дархан сум, Сэлэнгэ аймгийн Баянгол сум, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сум, Нийслэлийн Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт ахуйн болон үйлдвэрлэлийн осолд өртсөн, тээврийн хэрэгсэл саатсан, сураггүй болсон тухай нийт 36 удаагийн дуудлагаар дээрх аймаг, нийслэлийн онцгой байдлын газар, хэлтэс ажиллан 4 иргэний амь нас, эрүүл мэндийг авран хамгаалж, аюулгүй байдлыг хангасан.
2014 оны 03 дугаар сарын 25-аас 03 дугаар сарын 31-ний өдрүүдэд:
Нийслэлийн Чингэлтэй дүүрэгт 1 цогцос байсныг цагдаагийн байгууллагад шилжүүлэнсэн. Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд мөс цөмөрсний улмаас 1 иргэн амь насаа алдсан.
Обьектийн гал түймрийн талаар:
2014 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 03 дугаар сарын 31-ний өдрүүдэд улсын хэмжээнд обьектийн 29 гал түймрийн дуудлагад аймаг, Нийслэлийн Онцгой байдлын газар, хэлтсийн Аврах, гал унтраах ангиуд үйлчилж холбогдох арга хэмжээг авлаа.
Ой, хээрийн түймрийн талаар:
Баянхонгор аймгийн Баацагаан сум, Булган аймгийн Тэшиг, Хишиг-Өндөр сум, Сүхбаатар аймгийн Асгат сум, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, Төв аймгийн Баянцогт, Сэргэлэн сум, Дорнод аймгийн Дашбалбар, Чойбалсан, Халхгол сум, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум, Хэнтий аймгийн Дадал сум, Сэлэнгэ аймгийн Орхонтуул, Шаамар, Хүдэр суманд гарсан ой, хээрийн түймрийг өдөрт нь тус тус унтраасан.

scroll to top