Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 5-10 м/с. Увс нуур болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр 10-15 градус, Монгол Алтайн нурууны өвөр хэсэг болон Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар 3-8 градус хүйтэн, говийн бүс нутгаар 1-6 градус дулаан, бусад нутгаар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс 3-8 м/с. 1-3 градус хүйтэн байна.

Төлөв байдал:  27-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд нутгийн зүүн хагаст, 3 сарын 01-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 28-нд нутгийн зүүн хэсэг, 03 сарын 1-нд зүүн аймгуудын нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 26-31 градус, өдөртөө 10-15 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 5-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байна. 28-нд нутгийн зүүн хагаст хүйтэн байна.

2. Эрэн хайх, аврах ажиллагааны талаар:

Аврах ажиллагаа: Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Бор бургас багийн “Хэмээлэг” гэдэг газар Ховд голд /сумын төвөөс баруун зүгт 45 км-т/ А /8 настай, эмэгтэй/ Ховд голын мөс цөмөрч усанд живсэн тухай дуудлагыг 2017.02.22-ны өдрийн 19:08 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 8 албан хаагч, Цагдаагийн газрын 5 албан хаагч, орон нутгийн 8 иргэн, Эс Эс Монголия ХХК-ийн 8 ажилчин, нийт 29 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр 2017.02.24-ний өдөр ажиллаж голын мөсийг 50 орчим метр хагалж, 12 ширхэг цооног гарган цоолж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан. Голын өргөн 8-12 метр, гүн 1.5 метр, мөсний зузаан 30-40 см байна.

Цас, шаварт саатсан: Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл багийн нутаг 253 дугаар төмөр замын зөрлөг өнгөрөөд /сумын төвөөс 65 км-т/ 90-96 УБЯ улсын дугаартай ”Ланд” загварын 1 зорчигчтой автомашин цасанд суусан тухай дуудлагыг 2017.02.24-ний өдрийн 18:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал суман дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн 4 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэй ажиллаж, иргэн Д /34 настай, эрэгтэй/, Д /34 настай, эрэгтэй/ нарыг аварч, автомашиныг цаснаас татан гаргаж аюулгүй болгосон.

3.Газар хөдлөлт:

Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын 3 дугаар багийн нутаг “Галт хайрхан” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 34 км-т/ 2017.02.24-ний өдрийн 15:03:15 цагт /У-103099/00//, Ө-45075/00/// 4.5 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-с цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан сумын Засаг даргын Тамгын газрын дарга С.Болоржаргалаас  тодруулахад иргэдэд чичирхийлэл бага хэмжээнд мэдрэгдсэн, хохирол учраагүй тухай мэдээлсэн.

4.Объектын гал түймэр:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 27 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.02.24-ний өдрийн 12:41 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 7 албан хаагч, 2 автомашинтай;

Өмнөговь аймгийн Цогт-Цэций сумын Цагаан-Овоо багийн  1 дүгээр гудамжинд машин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.02.24-ний өдрийн 16:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн 6 албан хаагч, 2 автомашинтай;

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.02.24-ний өдрийн 15:40 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн 7 албан хаагч, 2 автомашинтай;

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.02.24-ний өдрийн 19:34 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 албан хаагч, 2 автомашинтай;

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороонд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2017.02.25-ны өдрийн 01:54 цагт хүлээн авч Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн 7 албан хаагч, 2 автомашинтай;

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.02.25-ны өдрийн 02:28 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн 7 албан хаагч, 2 автомашинтай тус тус ажиллаж унтраасан.

 

                                                  ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top