Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Говийн аймгуудын нутгаар багавтар үүлтэй. Бусад нутгаар үүлшинэ. Баруун болон төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж ихэнх нутгаар 12-14 м/с хүртэл ширүүсч зөөлөн шороон болон цасан шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр 10-15 градус, Хүрэн бэлчир, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр 3-8 градус хүйтэн, говийн бүс нутгаар 4-9 градус дулаан, бусад нутгаар 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна.

Улаанбаатар хотод үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж 7-12 м/с, зөөлөн шороон шуурга шуурна. 0 градус орчим байна.

Төлөв байдал:  4-нд нутгийн зүүн хагаст, 5, 6-нд нутгийн зүүн хэсгээр, 7-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи 4, 5-нд говь, тал хээрийн нутгаар 14-16 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. Увс нуур, Дархадын хотгор,  Хүрэн бэлчир  орчим болон Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 11-16 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 22-27 градус, өдөртөө 8-13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна. 4-5-нд нутгийн зүүн хагаст хүйтэн байна.

2. Эрэн хайх, аврах ажиллагааны талаар:

Усанд осолдсон: Ховд аймгийн Дөргөн сумын Агбиш багийн нутаг “Уур баагдаг” гэдэг газарт эксел загварын 77-10 ХОҮ улсын дугаартай суудлын автомашин “Хар-Ус” нуурын харзны усанд цөмөрч унасан тухай дуудлагыг 2017.03.02-ны өдрийн 01:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 9 албан хаагч, Цагдаагийн газрын 5 албан хаагч, нийт 14 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж жолооч О /26 настай, эрэгтэй/-ын цогцсыг 2016.03.02-ны өдрийн 12:20 цагт гаргаж Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.  

Аврах ажиллагаа: Нийслэлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, “Голден парк” хотхоны 301 дүгээр  байрны цахилгаан шат гацсан гэсэн дуудлагыг 2017.02.02-ны 18:38 цагт хүлээн авч нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж гацсан цахилгаан шатны хаалгыг эвдэж, 6 иргэнийг;

Булган аймгийн Булган сумын Жаргалант багийн 5 дугаар байрны гадаа иргэн У-гийн 51-02 БУЛ улсын дугаартай “Сүзуки” загварын  автомашинд хүүхэд цоожлогдсон гэсэн дуудлагыг 2017.03.02-ны өдрийн 19:25 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 3 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж  Х /1,6 настай, эрэгтэй/-ыг гаргаж тус тус аюулгүй болгосон.

Ховд аймгийн Булган сумын Бүрэн хайрхан багийн “Минжит Булган” голд /сумын төвөөс баруун урд зүгт 2 км-т/ иргэн О 58-55 УНТ улсын дугаартай ”Кулугерь” загварын автомашин цөмөрсөн гарч чадахгүй байна гэсэн дуудлагыг 2017.03.02-ны 22:45 цагт хүлээн авч тус суман дахь Онцгой байдлын хэлтсийн 4 албан хаагч, 1 автомашинтай ажиллаж 2017.02.03-ны өдрийн 01:00 цагт татан гаргаж, 3 зорчигчийг аюулгүй газар хүргэсэн.

3.Объектын гал түймэр:

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.02.02-ны өдрийн 21:42 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 албан хаагч, 2 автомашинтай;

Сэлэнгэ аймгийн Мандал  сумын Хэрх багийн “Зуун модны ам” гэдэг газар сумын төвөөс урд зүгт 40 км-т байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.03.02-ны өдрийн 06:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 19 дугаар ангийн  8 албан хаагч, 2 автомашинтай;

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Оюут багийн 10 дугаар гудамжинд хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 2017.03.02-ны өдрийн 15:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газар-ын Гал унтраах, аврах 21 дүгээр ангийн 7 албан хаагч, 2 автомашинтай;

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Эрдэнэ мандал багийн 2 дугаар гудамжинд иргэн М-ийн 99-75 УБА улсын дугаартай “Тоёото” загварын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.03.02-ны өдрийн 16:59 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 8 албан хаагч, 1 автомашинтай;

Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багын Дэвшилийн хэсгийн 1 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.03.02-ны өдрийн 15:13 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, 2 автомашинтай;

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Дэлгэрэх 3 дугаар багийн 6 дугаар гудамжинд хашаа шатаж  байна  гэсэн  дуудлагыг 2017.03.03-ны өдрийн 05:12 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн 5 албан хаагч, 1 автомашинтай тус тус ажиллаж унтраасан.

                                           

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top