Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Булган, Дархан, Дорнод, Орхон, Сүхбаатар, Сэлэнгэ, Хэнтий аймгуудад цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн зүүн хэсгээр үүлшинэ. Зүүн аймгуудын зарим нутаг болон төвийн аймгуудын зүүн хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос   5-10 м/с, говь, талын нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр 12-17 градус, Хүрэн бэлчир, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр 6-11 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2 градус хүйтнээс 3градус дулаан, бусад нутгаар 3-8 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос 7-12 м/с, хүйтэрч 4-6 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 5,6-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон зүүн аймгуудын нутгаар, 7-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи 5,6-нд говь, талын нутгаар 14-16 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. Увс нуур, Дархадын хотгор,  Хүрэн бэлчир  орчим болон Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 11-16 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 22-27 градус, өдөртөө 8-13 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн баруун хэсгээр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 2-7 градус хүйтэн байна.

2.Эрэн хайх, аврах ажиллагааны талаар:

Ус, цас, шаварт саатсан: Булган аймгийн Хангал сумын Цулхар багийн Олимп амралтын баазын ойролцоо /Хялганат тосгоноос зүүн зүгт 12 км-т/ 79-97 ОРХ улсын дугаартай “Оутландер” загварын 2 зорчигчтой,  суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 2017.03.03-ны өдрийн 22:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 50 дугаар 5 албан хаагч, 1  техник хэрэгсэлтэйгээр ажиллаж,  иргэн Г /59 настай, эрэгтэй/, Ц /60 настай, эмэгтэй/ нарыг аварч, автомашиныг цаснаас татан гаргаж аюулгүй болгосон.

Булган аймгийн Бугат сумын Ханжаргалант багийн “Зүүнтүрүүний эх”  гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 18  км-т/ 55-11 БУЛ улсын дугаартай “Марк-2” загварын 6 зорчигчтой, суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 2017.03.03-ны өдрийн 22:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 3 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, иргэн Д /52 настай, эмэгтэй/, Н /43 настай эрэгтэй/, У /43 настай, эмэгтэй/, Б /43 настай, эрэгтэй/, Б /43 настай, эрэгтэй/, Б /2 настай, эрэгтэй/ нарыг аварч, автомашиныг цаснаас татан гаргаж аюулгүй болгосон.

Аврах ажиллагаа: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баян-Цагаан багийн автозамын зорчих хэсэгт 94-64 УБК улсын дугаартай, “Приус-20” загварын суудлын автомашин автозамын гэрэлтүүлгийн шон мөргөж, автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 2017.03.04-ний өдрийн 04:02 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 5 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, иргэн С /27 настай, эрэгтэй/ аварч, эрүүл мэндийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

3.Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний талаар:

Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Бумбат багийн “Улаан-Овоо” гэдэг газар малчин Ж-гийн 12 хонь, мөн багийн “Цагаан дэл” гэдэг газар малчин Г-гийн 66 хонь 2017.02.20-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2017.03.01-ний өдрийн 17-500, 17-501 хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь тогтоогдсон.

4.Объектын гал түймэр:

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, “Улаанбаатар” их дэлгүүрийн хажууд “Нүүдэл хаус” ресторан шатаж байна гэсэн дуудлагыг 2017.03.03-ны өдрийн 09:14 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 албан хаагч, 2 автомашинтай;

Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2017.03.03-ны өдрийн 13:03 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн 8 албан хаагч, 2 автомашинтай;

Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн иргэн Ц-гийн 1000 боодол өвс шатаж байна гэсэн дуудлагыг 2017.03.03-ны өдрийн 16:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн 6 албан хаагч, 1 автомашинтай;

Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багийн 13 дугаар байрны орцны жижүүрийн өрөө шатаж байна гэсэн дуудлагыг 2017.03.04-ний өдрийн 05:08  цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 6 албан хаагч, 1 автомашинтай тус тус ажиллаж унтраасан.

                                           

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top