Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Баруун болон говийн аймгуудын нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос 6-11 м/с. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр 9-14 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 2-7 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4-9 градус дулаан, бусад нутгаар 1 градус дулаанаас 4 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос 4-9 м/с. 0-2 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 13,14-нд цас орохгүй. 15-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн өмнөд  хэсгээр, 16-нд баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орно. Салхи 16-нд зарим газраар 12-14 м/с хүрч шороон шуурга шуурна. Ихэнх хугацаанд Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 7-12 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Орхон, Сэлэнгэ, Эг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 1-6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна.

2.Эрэн хайх, аврах ажиллагааны талаар:

Аврах ажиллагаа: Ховд аймгийн Булган сумын Алагтолгой багийн “Далан” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 30 км-т/ иргэн Б-гийн гэр Булган голын халианд автсан тухай дуудлагыг 2017.03.11-ний өдрийн 12:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, 38 дугаар ангийн 6 албан хаагч, орон нутгийн 12 иргэн, нийт 18 хүн, 2 техник хэрэгсэлтэй ажиллаж, 1,5 метрийн өндөртэй, 2 метрийн өргөнтэй, 30 метр шороон далан босгож 12 айл өрхийг голын халиа орохоос урьдчилан сэргийлж, халианд автсан иргэн Б-гийн гэрийг аюулгүй газарт нүүлгэсэн.

Ус, цас, шаварт саатсан: Төв аймгийн Сэргэлэн сумын Эрдэнэ багийн “Зүлэгтийн адаг” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 10 км-т/ иргэн Б-гийн 70-48 УБХ улсын дугаартай “Лекус-470” загварын 2 зорчигчтой автомашин цасанд суусан тухай дуудлагыг 2017.03.11-ний өдрийн 22:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэй ажиллаж иргэн Б /36 настай, эрэгтэй/ Б /36 настай эмэгтэй/ нарыг аварч, автомашиныг цаснаас татан гаргаж аюулгүй болгосон.

3.Аюулт үзэгдлийн талаар:

Газар хөдлөлт: Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Чулуут багийн “Далтын толгой” гэдэг газар /сумын төвөөс зүүн өмнө зүгт 83 км-т/ Ө-43002/, У-110029/ 2017.03.11-ний өдрийн 07:51 цагт 3.8 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 2017.03.11-ний өдрийн 08:55 цагт ООГХ-гээс цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан сумын ИТХ-ын даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй, хохирол учраагүй тухай мэдээлсэн.

4.Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний талаар:

Төв аймгийн Баянцагаан сумын Түрүү багийн “Бялзмар” гэдэг газар малчин Н-ийн 10 хонинд 2017.02.25-ны өдөр малын гоц халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн тул дээж авч, УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2017.03.04-ний өдрийн 17-512 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Мөн аймгийн Баянжаргалан сумын Улаан-Ухаа багийн “Халзангийн-Энгэр” гэдэг газар малчин Ц-гийн 8 хонинд 2017.03.02-ны өдөр малын гоц халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн тул дээж авч, УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2017.03.07-ны өдрийн 17-615 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Галт сумын Зүрх багийн “Саглагар” гэдэг газар малчин Ц-гийн үхэрт малын халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн тул, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2017.03.07-ны өдрийн 17-87 дугаар хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Бумбат багийн “Улаан-Овоо” гэдэг газар малчин Ж-гийн 12 хонь, мөн багийн “Цагаан дэл” гэдэг газар малчин Г-гийн 66 хонь 2017.02.20-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2017.03.01-ний өдрийн 17-500, 17-501 хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

5.Объектын гал түймэр:

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Цэргийн хотхоны автозамын уулзварт УБК 63-80 улсын дугаартай “Елентра” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.03.12-ны өдрийн 00:35 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 6 албан хаагч, 1 автомашинтай;

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2017.03.12-ны өдрийн 02:10 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 8 албан хаагч, 2 автомашинтай;

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Саруул худалдааны төвийн галын дохиолол нь дуугараад шатаж байна гэсэн дуудлагыг 2017.03.12-ны өдрийн 02:28 цагт хүлээн авч

Чингэлтэй  дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 14 албан хаагч, нэмэлтээр Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн 8 албан хаагч, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 2 албан хаагч, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 9 албан хаагч, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 албан хаагч, нийт 4 ангийн 5 тасаг 11 автомашин, 41 албан хаагчийн бүрэлдэхүүнтэй ажиллаж галыг унтраасан.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар багийн Хээтэй хорооллын “Аполло” худалдааны төвийн урд, автозамын зорчих хэсэгт иргэн Г-гийн 85-69 УБЕ улсын дугаартай “Приус-20” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.03.12-ны өдрийн 00:56 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 6 албан хаагч, 1 автомашинтай тус тус ажиллаж унтраасан.

                                           

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top