“Саруул” захад гарсан галыг цаг алдалгүй унтраалаа

03-12-saruul-zah.jpg

Бямбаас ням гаригт шилжих шөнө буюу 2017 оны 03 дугаар сарын 12-ны 02:30 цагт Сүхбаатар дүүргийн 3-р хороонд байрлах “Саруул“ худалдааны төвд утаа гарч байна гэсэн дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн. Ирсэн дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 10-р ангийн ээлжийн бүрэлдэхүүнийг очиход 24х60 хэмжээтэй барилгын дээврийн хэсэг, гэр ахуй, бичиг хэрэг, бэлэг дурсгалын лангуу шатаж байсан байна. Улмаар Гал түймэр унтраах, аврах 14, 26, 63 дугаар ангийн бүрэлдэхүүн нэмэлтээр үүрэг гүйцэтгэн,  шуурхай ажиллаж гал түймрийг бүрэн унтраалаа. Гал түймрийн шалтгааныг холбогдох байгууллагын үзлэг шалгалтаар тогтоох юм гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top