Хээр төөрч осгосон найзаа 10 гаруй км газар үүрч амийг нь аварсан хүүгийн талаарх мэдээлэл цахим орчинд цацагдлаа. Тодруулбал, Хөвсгөл аймгийн Улаан-Уулын сурагч Ч.Алтаншагай найзынхаа амийг аварсан байна. Түүний найз Б.Эрхэмбилэг малаа хариулж яваад төөрч, ухаан алджээ. Ингээд Ч.Алтаншагай хүү түүнийг 10 км орчим газар үүрч, мөлхсөн талаараа ярьсан байна.
Энэ талаар Ч.Алтаншагай хүү “Найз минь намайг орхи гээд байсан. Хаячихвал үхчихнэ шүү дээ” хэмээн нулимс дуслуулан ярьжээ.
www.eagle.mn