Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 96 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар дээд офицерийн албан тушаалын ангилал, цолны зэрэглэлийг үндэслэн өнөөдөр зарим хүнд цэргийн дээд цол хүртээлээ.
Зэвсэгт хүчний жанжин штабын орлогч дарга, бригадын генерал Жамбаагийн Бадамбазарт Хошууч генерал, Зэвсэгт хүчний жанжин штабын бодлого, стратегийн төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Халтарын Даваацэрэн, Зэвсэгт хүчний 016 дугаар ангийн захирагч, хурандаа Насангийн Бямбадорж, Зэвсэгт хүчний 345 дугаар ангийн захирагч, хурандаа Лхагвасүрэнгийн Гансэлэм, Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга, хурандаа Гомбожавын Ариунбуян нарт Бригадын генерал цол тус тус хүртээв.
Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуянгийн хувьд Онцгой байдлын албанаас төрж буй хоёр дахь цэргийн дээд цолтон юм.
Үүний дараа Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх генерал цолтнуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.Үүний дараа Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 96 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалах яамны сайд Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй ЗХЖШ, ОБЕГ, ХХЕГ, ЦЕГ зэрэг цэргийн хүчний байгууллагын удирдлага, бие бүрэлдэхүүн Их жанжин Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөсөн юм.