Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот, Хөвсгөл, Булган аймгуудад бага зэргийн цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр:  Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон  төвийн аймгуудын зарим газраар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн өмнөд хэсгээр зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 5-10 м/с, зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ.  Увс нуур болон Дархадын хотгор, Хүрэн Бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр 7-12 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа,  Ерөө Туул, Тэрэлж  голын хөндийгөөр 1-6 градус хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгаар 8-13 градус дулаан, бусад нутгаар 3 градус дулаанаас 2 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод:  Үүлшинэ. Бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос 6-11 м/с. 0-2 градус хүйтэн байна.

Төлөв байдал:  19, 20-нд баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 21-нд ихэнх нутгаар, 22-нд нутгийн баруун хагаст нойтон цас, хур тунадас орно. Салхи 19-нд баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 20-нд Алтайн уулсаар, 21-22-нд нутгийн өмнөд  хэсгээр 12-14 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 23-28 градус, өдөртөө 8-13 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна.

2.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Сураггүй болсон: Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын Хөөвөр багийн оршин суугч Т /31 настай, эрэгтэй/ 2017.03.16-ны өдрийн 10:00 цагт гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 2017.03.16-ны өдрийн 17:30 цагт хүлээн авч тус сумын Засаг даргаар ахлуулсан 20 хүн, цагдаагийн байгууллагын 2 албан хаагч, ар гэрээс 12 хүн, нийт 34 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.   

3.Аюулт үзэгдлийн талаар:

Газар хөдлөлт: Өмнөговь аймгийн Манлай сумын Далай багийн “Дэврэх” гэдэг газар /Сумын төвөөс зүүн хойд зүгт 14 км-ийн зайд/ У-44013,00/ Ө-107003,00// 2017.03.17-ны өдрийн 12:39:01 цагт 3,5 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон талаар ООГСХ-с цахим шуудангаар мэдээлэл ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад оршин суугчдад чичирхийлэл бага зэрэг мэдрэгдсэн, хохирол учраагүй тухай мэдээлсэн.

4.Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний талаар:

Баянхонгор аймгийн Өлзийт сумын Бурхант багийн “Булганы булаг” гэдэг газар малчин Т-гийн 1 үхэр 2017.03.12-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 03.13-ны өдрийн 17-38 тоот хариугаар “Боом” өвчин болох нь;

Төв аймгийн Баянцагаан сумын Түрүү багийн “Бялзмар” гэдэг газар малчин Н-ийн 10 хонинд 2017.02.25-ны өдөр малын гоц халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн тул дээж авч, УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2017.03.04-ний өдрийн 17-512 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Мөн сумын Баян-Айраг багийн “Улигт” гэдэг газар малчин Н-ийн 87 хонинд 2017.03.09-ний өдөр малын гоц халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн тул дээж авч, УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 03.13-ны өдрийн 17-549 дүгээр хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Мөн аймгийн Баянжаргалан сумын Улаан-Ухаа багийн “Халзангийн-Энгэр” гэдэг газар малчин Ц-гийн 8 хонинд 2017.03.02-ны өдөр малын гоц халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн тул дээж авч, УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2017.03.07-ны өдрийн 17-615 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Галт сумын Зүрх багийн “Саглагар” гэдэг газар малчин Ц-гийн үхэрт малын халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн тул, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2017.03.07-ны өдрийн 17-87 дугаар хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Мөн аймгийн Их-Уул сумын Шивээ багийн  “Ховолж” гэдэг газар иргэн Г-гийн 1 адуу 2017.03.12-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 03.14-ний өдрийн 17-94 дүгээр  хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Завхан аймгийн Тэлмэн сумын Нуур багийн “Баруун гуу” гэдэг газар малчин А-гийн 2 нохой 2017.03.14-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д  шинжлүүлэхэд 03.15-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

5.Объектын гал түймэр:

Дархан-Уул аймгийн Дархан сумын 5  дугаар багт өвлийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.03.17-ны өдрийн 07:35 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн 6 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр;

Хөвсгөл аймгийн Тариалан сумын Тавантолгой багийн Тайжийн булаг гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 12 км-т/ малын бууц шатаж байна гэсэн дуудлагыг 2017.03.17-ны өдрийн 08:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 46 дугаар ангийн 4 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр;

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ховд багт “Рахат” нэртэй халуун усны газар шатаж байна гэсэн дуудлагыг 2017.03.17-ны өдрийн 14:09 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр;

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Буурхээр багт өвс, өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 2017.03.17-ны өдрийн 16:29 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр;

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороонд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2017.03.17-ны өдрийн 16:24 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр;

Булган аймгийн Хангал сумын Сөрт багийн Хандгайтын-Уужим гэдэг газар хаваржаа шатаж байна гэсэн дуудлагыг 2017.03.17-ны өдрийн 13:35 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн 7 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр;

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2017.03.17-ны өдрийн 22:54 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр тус тус ажиллаж унтраасан.

 

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top