Өнөөдөр “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” өдөр тохиож байна. Энэхүү өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд нийслэлийн Онцгой байдлын газраас Тусгаар тогтнолын талбайд газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлаа хангах талаар мэдлэг олгох зорилгоор нэгдсэн өдөрлөгийг зохион байгуулсан юм.
Уг арга хэмжээний хүрээнд Гамшигт тэсвэртэй Улаанбаатар төслийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Хүүхэд гэр бүл хөгжлийн газар, нийслэлийн Боловсролын газар, нийслэлийн Эрүүл мэндийн газруудад Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагаас төслийн хүрээнд газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх багаж техник тоног төхөөрөмжийг гардуулах үйл ажиллагаа боллоо.
Түүнчлэн энэхүү өдөр газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах, аврах үйл ажиллагаанд хүн амыг сургаж бэлтгэх, таниулах зорилготой юм.
У.Уранцэцэг
Гэрэл зургийг: Ц.Энхтайван