Төлөөлөгчид Японд туршлага судалж байна

17495400_1879535265662280_2071295095_n-2.jpg

Монгол Улсад ЖАЙКА Техникийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй “Монгол Улсын Газар Хөдлөлтийн Гамшгаас Хамгаалах Чадавхийг Бэхжүүлэх Төсөл”-ийн хүрээнд 2017 оны 03 дугаар сарын 21-29-ний өдрүүдэд Япон улсад зохион байгуулагдаж байгаа “Гамшгийн эрсдэлийг бууруулах, эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх” сэдэвт сургалтад ЗГХЭГ, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ажлын алба, Шадар сайдын ажлын алба,  ОБЕГ, Сангийн яам, БСШУСЯ, Барилга хот байгуулалтын яам, МХЕГ, НЗДТГ-ын төлөөлөгчид хамрагдаж байна.

Монгол Улсын холбогдох төрийн байгууллагын албан тушаалтан, мэргэжилтнүүд Япон Улсын Гамшгийн хамгаалах үйлажиллагаа, улс, муж, хот, дүүргийн түвшний гамшгаас хамгаалах засаглал болон түүний хэрэгжилт, гамшгаас хамгаалах боловсролын тогтолцоотой газар дээр нь танилцаж, туршлага судлаж байна.

Төлөөлөгчид Япон Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Гамшгаас хамгаалах асуудал эрхэлсэн дэд сайд Ё.Мацумототой уулзсан байна.

Мөн Газар, дэд бүтэц, тээвэр, аялал жуулчлалын яам, Боловсрол, соёл, спорт,  шинжлэх ухаан, технологийн яам, Токио хотын захиргаа, Аюулгүй байдлын сургалтын төв, Гамшгаас хамгаалах сургалтын төвд зочилж, Японы гамшгаас хамгаалах платформын үйл ажиллагаатай танилцан Итабаши дүүргийн захирагч Сакамототой уулзаж, тус дүүргийн газар хөдлөлтөөс сэргийлэх хүчитгэл хийсэн барилга байгууламжийг үзэж сонирхжээ.

3-р сарын 21 өдөр. ЖАЙКА-н Ерөнхийлөгчийн зөвлөх К.Такэя-гийн лекц

3-р сарын 21 өдөр. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Гамшгаас хамгаалах асуудал эрхэлсэн дэд сайд Ё.Мацумото

3-р сарын 21 өдөр. Японы гамшгаас хамгаалах платформын үйл ажиллагаатай танилцаж буй нь

3-р сарын 21 өдөр. Т.Нишикава мэргэжилтний лекц

3-р сарын 22 өдөр. Газар, дэд бүтэц, тээвэр, аялал жуулчлалын яам

3-р сарын 22 өдөр. Газар, дэд бүтэц, тээвэр, аялал жуулчлалын яам

3-р сарын 22 өдөр. Токио хотын захиргаа

3-р сарын 22 өдөр. Токио хотын захиргаа, Гамшгаас хамгаалах төв

3-р сарын 23 өдөр. Боловсрол, соёл, спорт, шинжлэх ухаан, технологийн яам

3-р сарын 23 өдөр. Аюулгүй байдлын сургалтын төв

3-р сарын 23 өдөр. Аюулгүй байдлын сургалтын төв дээр

3-р сарын 24 өдөр. Итабаши дүүргийн хүчитгэл хийсэн барилга байгууламж

3-р сарын 24 өдөр. Итабаши дүүргийн хүчитгэл хийсэн барилга байгууламж

3-р сарын 24 өдөр. Итабаши дүүргийн захирагч Сакамотогийн хамт

3-р сарын 24 өдөр. Итабаши дүүргийн хүчитгэл хийсэн барилга байгууламж

scroll to top