Х-ТҮЦ хамтлагийнхандаа баярлалаа

DSC_9442.jpg

Хошин урлагийн Х-ТҮЦ продакшны хамт олон Зэвсэгт хүчний 96 жилийн ой, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан Онцгой байдлын албаны 200 албан хаагчид “Төсөөллөөс дээгүүр” тоглолтоо үнэ төлбөргүй үзэх эрх бэлэглэлээ.

Аливаа болзошгүй эрсдэл, гамшиг ослын үед байнгын бэлэн байдалд байж, ард иргэдээ аюул ослоос урьдчилан сэргийлж, авран хамгаалж байдаг Онцгой байдлын албаныг ард иргэд, төр засаг маань үргэлж дэмжиж байх ёстой. Тэр ч үүднээсээ бид Монгол цэргийн өдрийг тохиолдуулан Онцгой байдлын ерөнхий газрын хамт олонд “Төсөөллөөс дээгүүр” тоглолтоо үнэ төлбөргүй үзүүлж, сэтгэлийн бэлэг барихаар шийдсэн юм хэмээн тус хамтлагийнхан өгүүлсэн.

Онцгой байдлын албаныханд ийнхүү сэтгэлийн бэлэг илгээсэн Х-ТҮЦ хамтлагийнхандаа Онцгой байдлын албаныхаа нэрийн өмнөөс талархал илэрхийлье.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

scroll to top