Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Хөвсгөлийн уулсаар бага зэргийн цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос 6-11 м/с. Сангийн далай орчмоор 10-15 градус, Увс нуурын хотгор, Богдын гол, Идэрийн голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 0-5 градус хүйтэн, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Ерөө голын хөндийгөөр 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, Алтайн өвөр говиор 8-13 градус, бусад нутгаар 4-9 градус дулаан байна.
Улаанбаатар хотод Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с. 7-9 градус дулаан байна.
Төлөв байдал: 29-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 30-нд Алтайн салбар уулсаар, 31,1-нд баруун болон говь, талын нутгаар 12-14 м/с хүрч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 1-6 градус, Увс нуурын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Эг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна.
2.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Сураггүй болсон: Өвөрхангай аймгийн Тарагт сумын Арвайн тал багийн “Усын хоолой” гэдэг газар иргэн Д /42 настай, эмэгтэй/ 2017.03.22-ны өдрийн 16:00 цагт малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг 2017.03.23-ны өдрийн 10:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 8 албан хаагч, Цагдаагийн газрын 1 албан хаагч, орон нутгийн 25 хүн, нийт 34 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна.
Өмнөговь аймгийн Сэврэй сумын Хоолт багийн “Угалз” гэдэг газар иргэн Д /51 настай, эмэгтэй, сэтгэцийн эмгэгтэй/ 2017.03.22-ны өдрийн 18:00 цагт гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 2017.03.22-ны өдрийн 23:09 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч, орон нутгийн 6 хүн, нийт 13 хүн, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 2017.03.27-ны өдрийн 10:30 цагт тус багийн “Угалз” гэдэг газраас /гэрээсээ зүүн хойд зүгт 2 км-т/ осгож нас барсан байсныг олж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.
Аврах ажиллагаа: Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн “Зостын хөтөл” гэдэг газар /аймгийн төвөөс өмнө зүгт 60 км-т/ 51-74 УВА улсын дугаартай “Пажеро” загварын 16 зорчигчтой автомашин цасанд суусан тухай дуудлагыг 2017.03.27-ны өдрийн 21:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 8 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, автомашиныг цаснаас татан гаргаж аюулгүй болгосон.
3.Аюулт үзэгдлийн талаар:
Газар хөдлөлт: Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Тарвагатай багийн “Соронзон-Уул” гэдэг газар /сумын төвөөс зүүн өмнө зүгт 32 км-т/ Ө-49041/, У-107013/ 2017.03.27-ны өдрийн 17:35 цагт 4.0 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 2017.03.27-ны өдрийн 17:55 цагт ООГХ-гээс цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Хүдэр сумын Засаг дарга Д.Пүрэвдорж, Ерөө сумын Засаг дарга М.Ганбаатар нараас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн, хохирол учраагүй тухай мэдээлсэн.
4.Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний талаар:
Баянхонгор аймгийн Өлзийт сумын Бурхант багийн “Булганы булаг” гэдэг газар малчин Т-гийн 1 үхэр 2017.03.12-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 03.13-ны өдрийн 17-38 тоот хариугаар “Боом” өвчин болох нь;
Мөн аймгийн Бууцагаан сумын Баянбүрд багийн “Уулзварын бууц” гэдэг газар малчин Б-гийн 1 үхэр 2017.03.14-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон тул дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2017.03.18-ны өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;
Төв аймгийн Баянцагаан сумын Түрүү багийн “Бялзмар” гэдэг газар малчин Н-ийн 10 хонинд 2017.02.25-ны өдөр малын гоц халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн тул дээж авч, УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 03.04-ний өдрийн 17-512 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Мөн сумын Баян-Айраг багийн “Улигт” гэдэг газар малчин Н-ийн 87 хонинд 2017.03.09-ний өдөр малын гоц халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн тул дээж авч, УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 03.13-ны өдрийн 17-549 дүгээр хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Мөн аймгийн Баянжаргалан сумын Улаан-Ухаа багийн “Халзангийн-Энгэр” гэдэг газар малчин Ц-гийн 8 хонинд 2017.03.02-ны өдөр малын гоц халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн тул дээж авч, УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 03.07-ны өдрийн 17-615 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Дундговь аймгийн Дэрэн сумын Долоод багийн “Жирэм” гэдэг газар малчин Б-гийн 2 хонь, Г-гийн 3 хонь 2017.03.13-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 03.14-ний өдрийн 566 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Шивээ багийн “Ховолж” гэдэг газар иргэн Г-гийн 1 адуу 2017.03.12-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 03.14-ний өдрийн 17-94 дүгээр хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Мөн аймгийн Галт сумын Зүрх багийн “Дун цагааны эх” гэдэг газар иргэн Б-гийн 1 ямаа 2017.03.16-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 03.17-ны өдрийн 17-97 дугаар хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Мөн аймгийн Шинэ-Идэр сумын Баянзүрх багийн “Цалуугын боом” гэдэг газар иргэн Ц-гийн хотонд 1 үнэг орж ирсэн, халдварт өвчний шинж тэмдэгтэй тул, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 03.17-ны өдрийн 17-100 дугаар хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Завхан аймгийн Тэлмэн сумын Нуур багийн “Баруун гуу” гэдэг газар малчин А-гийн 2 нохой 2017.03.14-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 03.15-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Архангай аймгийн Жаргалант сумын Зуслан багийн “Цуврай” гэдэг газар малчин О-гийн 4 хонь, 2 ямаа 2017.03.08-ны өдрөөс халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд “Галзуу” өвчин болох нь;
Увс аймгийн Тариалан сумын Хархираа багийн “Тээлийн боом” гэдэг газар малчин Б-гийн 1 нохой 2017.03.08-ны өдрөөс халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд “Галзуу” өвчин болох нь;
Өмнөговь аймгийн Баяндалай сумын Наран багийн “Турын гол” гэдэг газар малчин Ч-гийн 1 үхэр 2017.03.21-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд “Галзуу” өвчин болох нь;
Дундговь аймгийн Хулд сумын Олдох багийн “Олгойн худаг” гэдэг газар малчин Э-гийн 1 үхэр 2017.03.22-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.
5.Ой, хээрийн түймэр:
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Тарни багийн “Улаан булаг” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 30 км-т/ ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.03.27-ны өдрийн 15:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын газрын Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн 13 албан хаагч, орон нутгийн 20 иргэн, нийт 33 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 2017.03.27-ны өдрийн 19:02 цагт түймрийг цурамд оруулж, 2017.03.28-ны өдрийн 03:00 цагт бүрэн унтрааж, тус сумын Байгаль орчны улсын байцаагчид хүлээлгэн өгсөн. Түймэрт 3,3 орчим талбай өртсөн.
6.Объектын гал түймэр:
Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.03.27-ны өдрийн 15:25 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн 7 албан хаагч, 2 автомашинтай;
Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2017.03.27-ны өдрийн 23:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн 8 албан хаагч, 2 автомашинтай тус тус ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн Э /34 настай, эмэгтэй/ угаартсан байсныг эрүүл мэндийн байгууллагад хүлээлгэн өгсөн.
ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР