Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон Дорнод Монголын тал нутгаар бага зэргийн цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар  баруун өмнөөс бусад нутгаар баруун хойноос 6-11 м/с. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндий,  Хүрэн бэлчир орчмоор 1-6 градус хүйтэн, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Ерөө голын хөндийгөөр 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, Алтайн өвөр говиор 10-15 градус, говийн нутгийн өмнөд хэсгээр 5-10 градус, бусад нутгаар 1-6 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүл багасна, цас орохгүй, салхи баруун хойноос 5-10 м/с, 4-6 градус дулаан байна.

Төлөв байдал: 1-нд зүүн зүгийн нутгийн хойд, 2-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 31, 2-нд Алтайн салбар уулсаар, 1-нд төв, зүүн, говийн нутгаар 14-16 м/с хүрч шороон шуурга шуурна. Дулаарч Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 0-5 градус, Увс нуурын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 11-16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө  4-9 градус хүйтэн, өдөртөө 8-13  градус дулаан байна.

2.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Сураггүй болсон: Өвөрхангай аймгийн Тарагт сумын Арвайн тал багийн “Усчны хоолой” гэдэг газар иргэн Д /42 настай, эмэгтэй/ 2017.03.22-ны өдрийн 16:00 цагт малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг 2017.03.23-ны өдрийн 10:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 8 албан хаагч, орон нутгийн 20 иргэн, нийт 28 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр, 03.28-ны өдрийн байдлаар явганаар 8 км газар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан.

3.Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний талаар:

Баянхонгор аймгийн Өлзийт сумын Бурхант багийн “Булганы булаг” гэдэг газар малчин Т-гийн 1 үхэр 2017.03.12-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 03.13-ны өдрийн 17-38 тоот хариугаар “Боом” өвчин болох нь;

Мөн аймгийн Бууцагаан сумын Баянбүрд  багийн “Уулзварын бууц” гэдэг газар малчин Б-гийн 1 үхэр 2017.03.14-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон тул дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2017.03.18-ны өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;

Төв аймгийн Баянцагаан сумын Түрүү багийн “Бялзмар” гэдэг газар малчин Н-ийн 10 хонинд 2017.02.25-ны өдөр малын гоц халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн тул дээж авч, УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 03.04-ний өдрийн 17-512 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Мөн сумын Баян-Айраг багийн “Улигт” гэдэг газар малчин Н-ийн 87 хонинд 2017.03.09-ний өдөр малын гоц халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн тул дээж авч, УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 03.13-ны өдрийн 17-549 дүгээр хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Мөн аймгийн Баянжаргалан сумын Улаан-Ухаа багийн “Халзангийн-Энгэр” гэдэг газар малчин Ц-гийн 8 хонинд 2017.03.02-ны өдөр малын гоц халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн тул дээж авч, УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 03.07-ны өдрийн 17-615 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Дундговь аймгийн Дэрэн сумын Долоод багийн “Жирэм” гэдэг газар малчин Б-гийн 2 хонь, Г-гийн 3 хонь 2017.03.13-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 03.14-ний өдрийн 566 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Шивээ багийн “Ховолж” гэдэг газар иргэн Г-гийн 1 адуу 2017.03.12-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн, дээж авч аймгийн МЭАЦЛ-д  шинжлүүлэхэд 03.14-ний өдрийн 17-94 дүгээр  хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Мөн аймгийн Галт сумын Зүрх багийн “Дун цагааны эх” гэдэг газар иргэн Б-гийн 1 ямаа 2017.03.16-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн, дээж авч аймгийн МЭАЦЛ-д  шинжлүүлэхэд 03.17-ны өдрийн 17-97 дугаар  хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Мөн аймгийн Шинэ-Идэр сумын Баянзүрх багийн “Цалуугын боом” гэдэг газар иргэн Ц-гийн хотонд 1 үнэг орж ирсэн, халдварт өвчний шинж тэмдэгтэй тул, дээж авч аймгийн МЭАЦЛ-д  шинжлүүлэхэд 03.17-ны өдрийн 17-100 дугаар хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Завхан аймгийн Тэлмэн сумын Нуур багийн “Баруун гуу” гэдэг газар малчин А-гийн 2 нохой 2017.03.14-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д  шинжлүүлэхэд 03.15-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Архангай аймгийн Жаргалант сумын Зуслан багийн “Цуврай” гэдэг газар малчин О-гийн 4 хонь, 2 ямаа 2017.03.08-ны өдрөөс халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Увс аймгийн Тариалан сумын Хархираа багийн “Тээлийн боом” гэдэг газар малчин Б-гийн 1 нохой 2017.03.08-ны өдрөөс халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Өмнөговь аймгийн Баяндалай сумын Наран багийн “Турын гол” гэдэг газар малчин Ч-гийн 1 үхэр 2017.03.21-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Дорнод аймгийн Баян-Уул сумын Эрээн багийн “Ульхан” гэдэг газар малчин Д-гийн 1 үхэр 2017.03.19-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч 03.22-ны өдөр аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Дундговь аймгийн Хулд сумын Олдох багийн “Олгойн худаг” гэдэг газар малчин Э-гийн 1 үхэр 2017.03.22-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

4.Объектын гал түймэр:

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороонд 5 ханатай гэр  шатаж байна гэсэн дуудлагыг 2017.03.28-ны өдрийн 11:13 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр;

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн ажилчидын 13х40 хэмжээтэй байр шатаж байна гэсэн дуудлагыг 2017.03.28-ны өдрийн 09:16 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн 20 албан хаагч, 6 техник хэрэгсэлтэйгээр;

Булган аймгийн Булган сумын Ачуут багт үүдний амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2017.03.28-ны 14:05 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 20 дугаар ангийн 16  албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр;

Сэлэнгэ  аймгийн Баянгол сумын Хараа багийн “Загдал бор толгой” гэдэг газар байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.03.28-ны өдрийн 18:39 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 40 дүгээр ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр;

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Шагай” төвийн байранд цайны газар шатаж байна гэсэн дуудлагыг 2017.03.28-ны өдрийн 22:55 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн Ц /32 настай, эмэгтэй/ бага зэрэг угаартсан байсан тул аймгийн ЯТТТ-д шилжүүлэн өгсөн.

Булган аймгийн Булган сумын Агуйт багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.03.29-ний өдрийн 00:57 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 20 дугаар ангийн 8 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр тус тус ажиллаж унтраасан.

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top