Хаваржилт хүндэрсэн сумдын хүүхдүүдэд тусламж илгээлээ

medee1-2.jpg

Манай орны нийт 12 аймгийн 92 суманд цас ихтэй байгаагийн улмаас хаваржилт хүндэрсэн мэдээтэй байна. Тэгвэл эдгээр сумдад амьдарч байгаа хүүхэд, хөхүүл болон жирэмсэн эхчүүдэд нэн шаардлагатай хоол тэжээл, амин дэмийн тусламжийг НҮБ-ын Хүүхдийн Сангаас өнөөдөр Эрүүл мэндийн яаманд хүлээлгэн өглөө.

2016-2017 оны өвөл нийтдээ 17 аймгийн 156 суманд өвөлжилт хүндэрсэн юм. Харин НҮБ-ын Хүүхдийн Сангаас 26 116 хүүхэд (200 хүртэл бог малтай өрхийн 60 хүртэл сартай хүүхэд), 15 800 хөхүүл болон жирэмсэн эмэгтэй, сумын эрүүл мэндийн төвүүдээр дамжуулан олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэл /хүүхэд, ээжүүдэд/, А аминдэм, тураалын эмчилгээний сүү, нялх, бага насны хүүхдийн хооллолтын зөвлөгөө өгөх багц зэрэг тусламжийг үзүүлж байна.

Тусламжийн бараа материалыг Улаанбаатар хотоос Эрүүл мэндийн яам, Монгол Эм Импекс концерн хамтран дээрх сумдад хүргэх ажлыг удирдан, зохион байгуулах юм байна.

Тусламжийн нийт санхүүжилт 339 000 ам.доллар аж.

scroll to top