“Эхчүүдийн алдар” өдөрлөг зохион байгууллаа

DSC_5996-1.jpg

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан Нийслэлийн Онцгой байдлын газар, Аврах тусгай анги, УНС-ын Ахмадын хороо, зөвлөл хамтран “Эхчүүдийн алдар” өдөрлөгийг зохион байгууллаа.

Тус өдөрлөгийг Онцгой байдлын байгууллагад ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад гарсан “Алдарт эхийн одон”-т эхчүүдээ алдаршуулах, тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор зохион байгуулсан юм.

Өдөрлөгийг санаачлан зохион байгуулсан дээрх гурван байгууллагад ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад гарсан нийт 110 эмэгтэй байдаг. Үүнээс 39 нь алдарт эхийн 1,2-р зэргийн одонтой, олон хүүхэд төрүүлж өсгөсөн алдарт эхчүүд байгаа аж.

Өдөрлөгийн үеэр гар урлал, салат, хоёрдугаар хоолны чиглэлээр уралдаан зохион байгуулсан бөгөөд ахмадууд маань өөрсдийн урласан хувцас, бэлэг дурсгалын зүйлсийг авчран тун ч идэвхтэй оролцсон юм.

scroll to top