Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн баруун хэсгээр түүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар баруунаас, бусад нутгаар баруун хойноос 5-10 м/с, Алтайн салбар уулс хоорондын хөндийгөөр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хүрэн бэлчир орчмоор 1-6 градус хүйтэн,  Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Ерөө голын хөндийгөөр 1-6 градус дулаан, Увс нуурын хотгор болон Идэр, Тэс голын хөндийгөөр 2  градус хүйтнээс  3 градус  дулаан,  Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 12-17 градус, бусад нутгаар 8-13 градус дулаан байна.

Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с. 11-13 градус дулаан байна.

Төлөв байдал: 3-нд баруун болон төвийн аймгуудын хойд хэсгээр, 4-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас, цас орно. Салхи 1-нд Алтайн салбар уулсаар, 2,3-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 4-нд ихэнх нутгаар 14-16 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. Ихэнх хугацаанд Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 16-21 градус, өдөртөө 0-5 градус, Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө   15-20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан байна. 4-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.

2.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Сураггүй болсон: Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Бичигт багийн “Гишгэр” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 25 км-т/ иргэн З /18 настай, эмэгтэй, сэтгэцийн эмгэгтэй/ 2017.03.29-ний өдрийн 21:30 цагт гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 2017.03.30-ны өдрийн 23:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 23 дугаар ангийн 3 албан хаагч, Цагдаагийн 2 албан хаагч, нийт 5 хүн, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, тус багийн “Хөх бэл” гэдэг газраас 2017.03.31-ний өдрийн 00:41 цагт эсэн мэнд олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.

Өвөрхангай аймгийн Тарагт сумын Арвайн тал багийн “Усчны хоолой” гэдэг газар иргэн Д /42 настай, эмэгтэй/ 2017.03.22-ны өдрийн 16:00 цагт малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг 2017.03.23-ны өдрийн 10:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 8 албан хаагч, орон нутгийн 26 иргэн, нийт 34 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 03.30-ны өдрийн байдлаар Арвайн тал багийн “Хараацай” гэдэг газар 3 км-ын тойрогт эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан. Эрлийн ажиллагаа үргэлжилж байна.

Аврах ажиллагаа: Увс аймгийн Өмнөговь сумын Улиастай багийн “Шүдэнгийн хөх хад”  гэдэг газар  /сумын төвөөс урд зүгт 34 км-т/ 7 өрхийн 6000 орчим мал цасанд боогдсон тухай дуудлагыг 2017.03.30-ны өдрийн 16:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн 3 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, цасанд боогдсон өрхийн зам нээх, аврах ажиллагаа үргэлжилж байна.

3.Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний талаар:

Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Бумбат багийн “Шаргын хөх толгой” гэдэг газар малчин С-ийн 2 үхэр мал, амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, УМЭАЦТЛд шинжлүүлэхэд 03.29-ний өдрийн 17-663 тоот хариугаар “Шүлхий” өвчин болох нь;

Баянхонгор аймгийн Өлзийт сумын Бурхант багийн “Булганы булаг” гэдэг газар малчин Т-гийн 1 үхэр 2017.03.12-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 03.13-ны өдрийн 17-38 тоот хариугаар “Боом” өвчин болох нь;

Мөн аймгийн Бууцагаан сумын Баянбүрд  багийн “Уулзварын бууц” гэдэг газар малчин Б-гийн 1 үхэр 2017.03.14-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон тул дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2017.03.18-ны өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;

Төв аймгийн Баянцагаан сумын Түрүү багийн “Бялзмар” гэдэг газар малчин Н-ийн 10 хонинд 2017.02.25-ны өдөр малын гоц халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн тул дээж авч, УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 03.04-ний өдрийн 17-512 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Мөн сумын Баян-Айраг багийн “Улигт” гэдэг газар малчин Н-ийн 87 хонинд 2017.03.09-ний өдөр малын гоц халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн тул дээж авч, УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 03.13-ны өдрийн 17-549 дүгээр хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Мөн аймгийн Баянжаргалан сумын Улаан-Ухаа багийн “Халзангийн-Энгэр” гэдэг газар малчин Ц-гийн 8 хонинд 2017.03.02-ны өдөр малын гоц халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн тул дээж авч, УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 03.07-ны өдрийн 17-615 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Дундговь аймгийн Дэрэн сумын Долоод багийн “Жирэм” гэдэг газар малчин Б-гийн 2 хонь, Г-гийн 3 хонь 2017.03.13-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 03.14-ний өдрийн 566 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Шивээ багийн “Ховолж” гэдэг газар иргэн Г-гийн 1 адуу 2017.03.12-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн, дээж авч аймгийн МЭАЦЛ-д  шинжлүүлэхэд 03.14-ний өдрийн 17-94 дүгээр  хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Мөн аймгийн Галт сумын Зүрх багийн “Дун цагааны эх” гэдэг газар иргэн Б-гийн 1 ямаа 2017.03.16-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн, дээж авч аймгийн МЭАЦЛ-д  шинжлүүлэхэд 03.17-ны өдрийн 17-97 дугаар  хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Мөн аймгийн Шинэ-Идэр сумын Баянзүрх багийн “Цалуугын боом” гэдэг газар иргэн Ц-гийн хотонд 1 үнэг орж ирсэн, халдварт өвчний шинж тэмдэгтэй тул, дээж авч аймгийн МЭАЦЛ-д  шинжлүүлэхэд 03.17-ны өдрийн 17-100 дугаар хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Завхан аймгийн Тэлмэн сумын Нуур багийн “Баруун гуу” гэдэг газар малчин А-гийн 2 нохой 2017.03.14-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д  шинжлүүлэхэд 03.15-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Архангай аймгийн Жаргалант сумын Зуслан багийн “Цуврай” гэдэг газар малчин О-гийн 4 хонь, 2 ямаа 2017.03.08-ны өдрөөс халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Өмнөговь аймгийн Баяндалай сумын Наран багийн “Турын гол” гэдэг газар малчин Ч-гийн 1 үхэр 2017.03.21-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Дорнод аймгийн Баян-Уул сумын Эрээн багийн “Ульхан” гэдэг газар малчин Д-гийн 1 үхэр 2017.03.19-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч 03.22-ны өдөр аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Дундговь аймгийн Дэрэн сумын Долоод багийн “Жирэм” гэдэг газар малчин Б-гийн 2 хонь, Г-гийн 3 хонь 2017.03.13-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 03.14-ний өдрийн 566 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;      

Дундговь аймгийн Хулд сумын Олдох багийн “Олгойн худаг” гэдэг газар малчин Э-гийн 1 үхэр 2017.03.22-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

4.Ой, хээрийн түймэр:

Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр багийн “Хөндлөнгийн эх” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 30 км-т/ ой шатаж байна гэсэн дуудлагыг 2017.03.30-ны өдрийн 15:40 цагт хүлээн авч тус сумын орон нутгийн 20 иргэн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 2017.03.30-ны өдрийн 20:00 цагт түймрийг цурманд оруулсан, орон нутгийн 2 байгаль хамгаалагч, ойн нөхөрлөлийн 3 иргэн, нийт 5 хүн цурамаа манаж байна. Түймэрт нийт 15 га талбай өртсөн.

5.Объектын гал түймэр:

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.03.30-ны өдрийн 13:50 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 7 албан хаагч, 2 автомашинтай;

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороонд граж шатаж байна гэсэн дуудлагыг 2017.03.30-ны өдрийн 14:50 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 7 албан хаагч, 2 автомашинтай;

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2017.03.30-ны өдрийн 15:43 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 албан хаагч, 2 автомашинтай;

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороонд байшин, гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2017.03.30-ны өдрийн 17:01 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 7 албан хаагч, 2 автомашинтай;

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Монелийн автобусны буудлын дэргэд иргэн М-ийн 28-07 УБС улсын дугаартай “Мазда демо” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.03.30-ны өдрийн 21:36 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 7 албан хаагч, 2 автомашинтай;

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Баруун турууны задгайд иргэн Д-гийн 23-73 УБЗ улсын дугаартай “Хино” загварын ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.03.30-ны өдрийн 22:32 цагт хүлээн авч Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн 7 албан хаагч, 2 автомашинтай;

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.03.30-ны өдрийн 23:46 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 7 албан хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн Н (3 настай, эмэгтэй) өртөж нас барсан.

Нийслэлийн Налайх дүүргийн 3 дугаар хороонд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 02:29 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн 7 албан хаагч, 2 автомашинтай;

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянбулаг багийн Ургацын 1 дүгээр гудамжинд өвс шатаж байна гэсэн дуудлагыг 2017.03.30-ны өдрийн 13:02 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 81 дүгээр ангийн 6 албан хаагч, 1 автомашинтай;

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн Толгодын 30 дугаар гудамжинд өвс шатаж байна гэсэн дуудлагыг 2017.03.30-ны өдрийн 16:30 хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 81 дүгээр ангийн 6 албан хаагч, 1 автомашинтай;

Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Өгөөмөр багт 2 амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2017.03.30-ны өдрийн 18:02 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн 5 албан хаагч, 1 автомашинтай тус тус ажиллаж унтраасан.

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top