“Үл тасрах аялгуу” фэйсбүүк хуудаснаа зочилж саналаа өгөөрэй

tserendash.jpg

 “Гэгээн далай” ХХК, ТВ-5 телевизээс 60-70-80 аад оны нийтийн дууны дахин давтагдашгүй хөг аялгууг олон нийт, залуу үеийнхэнд түгээн дэлгэрүүлэх, Монголын дуу хуурын сор болсон бүтээлүүдийг өнөө цагийн залууст сурталчлан таниулж хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор “Үл тасрах аялгуу” төслийг эхлүүлсэн.

“Үл тасрах аялгуу” төслийн гурав дах шатны уралдаан “Монгол Улсын төлөө зүтгэе” уриатайгаар офицеруудын дунд зохион байгуулагдаж байгаа.

Тус уралдаанд Онцгой байдлын албанаас дөрвөн албан хаагч оролцсоноос Орхон аймгийн Онцгой байдлын газрын Аврах, гал түймэр унтраах 58 дугаар ангийн Сургалт, сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн, дэслэгч Х.Цэрэндаш эхний нэг, хоёрдугаар шатанд тэнцэж, улмаар шилдэг 20-д багтсан. Тэрээр шүүгчдийн оноогоор 59 оноотойгоор шилдэг 20 оролцогчийн гуравт бичигдэж байна. Шилдэг 20 оролцогч Улаанбаатар хотноо 2017 оны 04 дүгээр сарын 12 нд болох Гала тоглолтод оролцох юм.

Гала тоглолтын дараа шүүгчдээс гадна үзэгчдийн саналыг харгалзан “Шилдгийн шилдэг оролцогч”-ийг шалгаруулах юм байна. Иймд Онцгой байдлын алба, хамт олноо сурталчлан уралдаанд амжилттай оролцож байгаа Орхон аймгийн Онцгой байдлын газрын Аврах, гал түймэр унтраах 58 дугаар ангийн Сургалт, сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн, дэслэгч Х.Цэрэндашийг дэмжин саналаа өгөхийг уриалж байна.

Та саналаа өгөхдөө “Үл тасрах аялгуу” фэйсбүүк хуудаснаа зочилж авьяаслаг дуучиндаа саналаа өгөөрэй.

scroll to top