Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа

Өнөөдөр: Зүүн аймгуудын нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулсаар бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар зүүнээс, бусад нутгаар баруун өмнөөс 7-12 м/с, баруун аймгуудын нутгийн зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ. Хүрэн бэлчир орчмоор 0-5 градус хүйтэн, Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 3-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 16-21 градус, бусад нутгаар 12-17 градус дулаан байна.

Улаанбаатар хотод үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс 7-12 м/с. 15-17 градус дулаан байна.

Төлөв байдал: 3-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 4-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгаар, 5-нд төв, говь болон зүүн аймгуудын нутгаар, 6-нд нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи 3-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 4, 5-нд ихэнх нутгаар, 6-нд говь тал хээрийн нутгаар түр зуур 16-18 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 16-21 градус, өдөртөө 0-5 градус, Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 16-21 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 12-17 градус дулаан байна. 4-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрнэ.

2.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Сураггүй болсон: Өвөрхангай аймгийн Тарагт сумын Арвайн тал багийн “Усчны хоолой” гэдэг газар иргэн Д /42 настай, эмэгтэй/ 2017.03.22-ны өдрийн 16:00 цагт малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг 2017.03.23-ны өдрийн 10:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 8 албан хаагч, орон нутгийн 26 иргэн, нийт 34 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 03.31-ний өдрийн байдлаар Арвайн тал багийн “Бүрд” гэдэг газар 10 км-ын тойрогт эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан.

3.Аюулт үзэгдлийн талаар:

Газар хөдлөлт: Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Хармайн багийн “Хар бяран” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 166 км-т/ Ө-52033/00’’ У-97055/00’’ 2017.04.01-ний өдрийн 10:42 цагт 4.1 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 11:00 цагт ООГХ-гээс цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Цагааннуур сумын ЗДТГ-ын даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй, хохирол байхгүй тухай мэдээлсэн.

4.Ой, хээрийн түймэр:

Төв аймгийн Баянцогт сумын Даргиат багийн “Бугант толгой” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 23 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.03.31-ний өдрийн 14:39 цагт хүлээн авч орон нутгийн 10 иргэн, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 03.31-ний өдрийн 19:29 цагт цурамд оруулж, 04.01-ний өдрийн 16:20 цагт түймрийг бүрэн унтраасан.

Булган аймгийн Сэлэнгэ сумын Тариахтай багийн “Рашаан” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 28 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.03.31-ний өдрийн 16:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 20 албан хаагч, орон нутгийн 32 иргэн, нийт 52 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж  04.01-ний өдрийн 12:25 цагт цурамд оруулсан.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Кувейтын аманд хээрийн түймэр гарсан тухай мэдээллийг 2017.04.01-ний өдрийн 11:58 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 албан хаагч, Богд уулын дархан цаазат газрын 7 ажилтан, нийт 33 хүн, 5 технник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 04.01-ний өдрийн 19:13 цагт бүрэн унтрааж, Богд хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын албаны  байгаль хамгаалагчид хүлээлгэн өгсөн. Түймэрт нийт 60 орчим га талбай өртсөн.

Сүхбаатар аймгийн  Сүхбаатар сумын Шинэбулаг багийн “Сувраа” гэдэг газар /Баруун-Урт сумын төвөөс хойш 19 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.04.01-ны өдрийн 13:15 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын  10 албан хаагч, орон нутгийн 10 иргэн, “Цайрт минерал” ХХК-ийн 10 ажилтан, нийт 30 хүн, 6 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 17:30 цагт цурамд оруулан, 21:20 цагт бүрэн унтрааж, Төмөртэйн уурхайн захиралд хүлээлгэн өгсөн. Түймэрт нийт 2х3 км орчим талбай өртсөн.

5.Объектын гал түймэр:

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар  хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2017.04.01-ний өдрийн 17:40 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 8 албан хаагч, 2 автомашинтай;

Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.04.01-ний өдрийн 20:27 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 албан хаагч, 2 автомашинтай;

Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Итгэлт” барааны захад цайны газар шатаж байна гэсэн дуудлагыг 2017.04.01-ний өдрийн 11:09 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн 8 албан хаагч, 2 автомашинтай;

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баян-булаг багт амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2017.04.01-ний өдрийн 14:58 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 81 дугаар ангийн 6 албан хаагч, 1 автомашинтай;

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багт хураалттай өвс шатаж байна гэсэн дуудлагыг 2017.04.01-ний өдрийн 18:57 цагт хүлээн авч тус суман дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн 10 албан хаагч, 2 автомашинтай тус тус ажиллаж унтраасан.

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top