МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД 2017 ОНЫ ЭХНИЙ 3 САРД ТОХИОЛДСОН АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСЛЫН МЭДЭЭЛЭЛ

2017 оны 3 дугаар сарын 31-ний байдлаар:

Монгол улсын хэмжээнд нийт 974 удаа аюулт үзэгдэл, осол тохиолдож, үүний улмаас 32 хүн амь насаа алдаж, 26 хүн гэмтэж бэртэн 174,7 мянган толгой мал хорогдож, 6,7 тэрбум төгрөгийн шууд хохирол учирсан. 

Тохиолдсон аюулт үзэгдэл, ослын тоо, хохирлыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад:      Эдгээрийн хор уршгийг арилгахад Онцгой байдлын албаны албан хаагчид болон орон нутгийн иргэд нийт 4963 хүн, 1127 автомашин ажиллаж, 310 хүний амь нас, төр, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 3,4 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж, гамшигтай тэмцэх, хор уршгийг арилгах ажилд онцгой байдал болон орон нутгаас 84,6 сая төгрөг зарцуулсан байна.

Өнгөрсөн онтой харьцуулахад улсын хэмжээнд аюулт үзэгдэл, осолд өртөж нас барсан хүний тоо 21-ээр, гэмтэж бэртсэн хүний тоо 8-аар тус тус нэмэгдсэн нь  объектын гал, усны осол, бичил уурхайн осол, химийн бодисын осолд нас барсан хүний тоо өнгөрсөн онтой харьцуулахад өссөнтэй холбоотой байна.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад аюулт үзэгдэл, ослоос аварсан хүний тоо 39-өөр нэмэгдэж, аварсан эд хөрөнгө 3,8 тэрбум төгрөгөөр буурсан.

2016 онд тохиолдсон аюулт үзэгдэл, ослын тоог өнгөрсөн онтой харьцуулвал:

Мөн 2017 оны эхний 3 сард эрэн хайх, аврах ажиллагааны 156, тээврийн хэрэгслийн ослын 24, нийт 180 удаагийн дуудлагаар давхардсан тоогоор Онцгой байдлын албаны 1020 аврагч, 190 автомашин ажиллаж, 387 хүнд анхны тусламж үзүүлэн, 38 хүний амь насыг аварсан.

 

МОНГОЛ УЛСАД 2017 ОНД ТОХИОЛДСОН АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСЛЫН НЭГДСЭН МЭДЭЭ

ГАМШИГ СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭН

scroll to top