Ой, хээрийн гал түймрийн нөхцөл байдал

699hbcksvn3ekd7hk8quehh567.jpg

Улсын хэмжээнд 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн байдлаар нийслэл Улаанбаатар хот, Архангай, Булган, Сэлэнгэ, Дорнод, Сүхбаатар, Төв, Ховд аймгийн 14 сум, дүүрэгт 14 удаагийн ой, хээрийн гал түймэр гарч /урьдчилсан байдлаар/ 13 га ой, 3685 га хээр, нийт 3698 га талбай түймэрт өртсөн байна. Өнөөдрийн байдлаар Төв аймгийн Угтаалцайдам суманд 2017.04.02-ны өдрийн 15:30 цагт гарсан гарсан ойн түймрийг 2017.04.02-ны өдрийн 20:00 цагт цурманд оруулсан бүрэн унтраахаар ажиллаж байна.

Дээрх 14 удаагийн гал түймрийг унтраахад Онцгой байдлын байгууллагаас 128 албан хаагч, 14 автомашин, Хилийн цэргийн анги, байгууллагаас 29 албан хаагч, 4 автомашин, орон нутгаас 370 иргэн, 40 автомашин тус тус дайчлагдан нийт 527 хүн, 58 автомашин техник хэрэгсэлтэйгээр ажилласан байна. Хаврын хуурайшилтын улирал эхэлж байгаатай холбогдуулан улсын хэмжээнд объектын болон ой хээрийн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх ажилд төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, олон нийтийн оролцоо, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор Улсын Онцгой комиссын “Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх зарим арга хэмжээний тухай” албан даалгавар гаргаж аймаг, нийслэлийн Засаг дарга нар, холбогдох яам агентлагын удирдлагуудад хүргүүлсэн байна.

Мөн “Ой, хээрийн гал түймэр унтраах багаж хэрэгслийн бэлэн байдал, ой, хээрийн гал түймэр унтраах бие бүрэлдэхүүний ур чадварыг дээшлүүлэх” нэгдсэн удирдамжит арга хэмжээг зохион байгуулан гарсан гал түймрийг хохирол багатай шуурхай унтраах ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

ГАЛ ТҮЙМЭРТЭЙ ТЭМЦЭХ ГАЗАР

scroll to top