Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Архангай, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Завхан, Орхон, Хөвсгөл, Өвөрхангай, Сэлэнгэ аймгийн нутгаар цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр:  Нутгийн зүүн хэсгээр үүлшинэ. Төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, говийн аймгуудын зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар хур тунадас орно. Бусад нутгаар үүл багасч, хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж 7-12 м/с, говь, тал, хээрийн бүс нутгаар 14-16 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. Сэрүүсч Увс нуурын болон Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 0-5 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 15-20 градус, бусад нутгаар 6-11 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Өглөөгүүр ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос 7-12 м/с. Сэрүүсч 6-8 градус дулаан байна.

Төлөв байдал: 6, 9-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 7-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно. Салхи  6-7-нд зарим газраар, 8-нд Алтайн салбар уулс болон Говь талын нутгаар, 9-нд ихэнх нутгаар 14-16 м/с  хүрч шороон болон цасан шуурга шуурна. Ихэнх нутгаар сэрүүсч Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 17-22 градус, өдөртөө 0-5 градус, Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 13-18 градус дулаан байна.

2.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Сураггүй болсон: Өвөрхангай аймгийн Тарагт сумын Арвайн тал багийн “Усчны хоолой” гэдэг газар иргэн Д /42 настай, эмэгтэй/ 2017.03.22-ны өдрийн 16:00 цагт малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг 2017.03.23-ны өдрийн 10:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 11 албан хаагч, ЗХ-ний 256 дугаар ангийн 15 албан хаагч, Цагдаагийн газрын 4 албан хаагч, 1 эрэлч нохой, орон нутгийн 25 иргэн, нийт 55 хүн, 9 техник хэрэгсэлтэй, 5 морьтой ажиллаж, 04.04-ний өдрийн байдлаар Арвайн тал багийн “Хараацай хайрхан” уулын өврөөс “Жимст” гэдэг газар хүртэл 3 км-ын өргөнтэйгөөр 45 км газрыг явганаар болон автомашинаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан. Эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

Хөвсгөл аймгийн Тариалан сумын Давааны-Ар багийн “Буянт гол” гэдэг газар /сумын төвөөс хойд  зүгт 60 км/ иргэн Б /27 настай, эрэгтэй/ 2017.04.02-ны өдрийн 10:00 цагт малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг 2017.04.03-ны өдрийн 20:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч, Булган аймгийн Тэшиг сумаас 15 хүн, 3 автомашинтай, нийт 22 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Аврах ажиллагаа: Нийслэлийн Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Гэсэр сүмийн баруун талын үерийн далангийн дулааны шугамын худагт хүн унасан байна гэсэн дуудлагыг 2017.04.04-ний өдрийн 09:58 цагт хүлээн авч нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэй ажиллаж нэр хаяг нь тодорхойгүй 50-55 орчим настай эрэгтэй хүний цогцсыг гаргаж тус дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөн байцаагчид хүлээлгэн өгсөн.

Өвөрхангай аймгийн Хужирт сумын Шивээт багийн 9 дүгээр гудамжны 12 айл өрх шар усны үерт автсан тухай дуудлагыг 2017.04.04-ний өдрийн 15:15 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 12 айл өрхөөс 4 айлыг нүүлгэн шилжүүлж, усны урсгалыг өөрчлөн аюулгүй болгосон.

Баянхонгор аймгийн Өлзийт сумын Бийр багийн “Нурамтын даваа” гэдэг газар /сумын төвөөс 28 км-т/ 82-82 БӨА улсын дугаартай Ланд загварын суудлын автомашин замаас гарч шаварт суусан тухай дуудлагыг 2017.04.04-ний өдрийн 18:55 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 3 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэй ажиллаж, иргэн С /65 настай, эрэгтэй/, Г /60 настай, эмэгтэй/, Н /9 настай, эмэгтэй/ нарыг аварч шаварт суусан автомашиныг татан гаргаж аюулгүй болгосон.

Завхан аймгийн Сонгино сумын Шар нуруу багийн “Дөрөлжийн нуур” гэдэг газар /сумын төвөөс өмнө зүгт 25 км-т/ 10-42 УВХ улсын дугаартай хүн тээврийн 70 зорчигчтой автобус шаварт суусан тухай дуудлагыг 2017.04.04-ний өдрийн 17:04 цагт хүлээн авч тус аймгийн Сонгино сум дахь Зэвсэгт хүчний 0274 дүгээр ангиас 5 хүн, сумаас 6 хүн, нийт 9 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж автобусыг татаж гаргах боломжгүй тул зорчигчдыг сумын төвд зөөвөрлөн байрлуулж аюулгүй болгож байна.

3.Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин: 

Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Үүд багийн “Гүнгэрваа” гэдэг газар малчин А-гийн 7 үхэр, мөн багийн “Өрнө дэрс” гэдэг газар малчин Э-гийн суурьт мал, амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, УМЭАЦТЛд шинжлүүлэхэд 04.04-ний өдрийн 17-693 тоот хариугаар “Шүлхий” өвчин болох нь; 

Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын Өлзийт хошуу багийн “Бор-Овоо” гэдэг газар малчин С-ийн 1 тэмээ 2017.04.02-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

4.Объектын гал түймэр:

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Өвөр согоотын зусланд чингэлэг шатаж байна гэсэн дуудлагыг 2017.04.04-ний өдрийн 09:01 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр;

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багийн нутагт 4 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг  2017.04.04-ний өдрийн 13:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр;

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гүүрний зүүн талд өнжмөл өвс шатаж байна гэсэн дуудлагыг 2017.04.04-ний өдрийн 13:24 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн 8 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр;

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайтын зуслангийн задгайд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.04.04-ний өдрийн 17:14 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр тус тус ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн нутагт 5 ханатай гэр, суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.04.05-ны өдрийн 02:55 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн У /36 настай, эрэгтэй/, Н /36 настай, эмэгтэй/ нар түлэгдсэнийг аймгийн эрүүл мэндийн нэгдсэн төвд хүлээлгэн өгсөн.

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top