Дадлага сургуульд 700 гаруй иргэн хамрагдав

17836704_1678859935458272_614049040_o.jpg

Онцгой байдлын ерөнхий газраас Хөвсгөл аймагт 2017 оны 04 дүгээр сарын 10-12-ны өдрүүдэд зохион байгуулах Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн бэлтгэл ажил явагдаж байна.

Өчигдөр буюу 04 дүгээр сарын 6-ны өдөр нүүлгэн шилжүүлэх ажиллагааны урьдчилсан бэлтгэл сургуулилтыг хийлээ. Уг нүүлгэн шилжүүлэх дадлага сургуулийн үеэр 700 гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлж, аюулгүй газар аваачин байршуулав.

Мөн дадлага сургуулийн үеэр уснаас эрэн хайх, аврах ажиллагаа, газар хөдлөлтийн үеэр нурсан барилгаас иргэдийг аврах ажиллагааны урьдчилсан дадлага сургуулилтыг явуулсан юм. Дадлага сургуульд Хөвсгөл аймгийн гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн анги, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж байгууллагуудын албан хаагчид, иргэд идэвхитэй оролцож, Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн бэлтгэл ажил сайн явагдаж байна гэж дүгнэгдлээ.

Өнөөдөр ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Б.Ууганбаяраар ахлуулсан ажлын хэсгийн гишүүд Алаг-Эрдэнэ, Тосонцэнгэл, Арбулаг, Их-Уул, Бүрэнтогтох, Хатгал сумдад ажиллаж, албан хаагчид, аж ахуйн нэгж байгууллагууд, иргэдэд гамшгаас урьдчилан сэргийлэх танхимын сургалт зохион байгуулж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top