Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа
Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Бусад хэсгээр багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруунаас баруун хойш эргэж 7-12 м/с, төвийн аймгуудын нутгийн зарим газраар 12-14 м/с хүрч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчим болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 2-7 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 13-18 градус, бусад нутгаар 10-15 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас баруун хойш эргэж 7-12 м/с, зөөлөн шороон шуурга шуурна. 13-15 градус дулаан байна.
Төлөв байдал: 10-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 11,12-нд баруун аймгуудын нутгийн өмнөд, говийн нутгийн баруун хэсгээр, 13-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи 10-нд ихэнх нутгаар, 11,13-нд зарим газраар 12-14 м/с хүрч шороон шуурга шуурна. 10, 11-нд ихэнх нутгаар сэрүүсч Хүрэн бэлчир орчим болон Дархадын хотгороор шөнөдөө 12-17 градус, өдөртөө 0-5 градус, Идэр, Тэс голын хөндий, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна.
2.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Аврах ажиллагаа: Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн 25 дугаар гудамжны иргэн Б-гийн гэр шар усны үерт автсан тухай дуудлагыг 2017.04.08-ны өдрийн 08:35 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж иргэн Б-гийн эд хогшлыг нүүлгэн шилжүүлж, усны урсгалыг өөрчлөн аюулгүй болгосон.
Завхан аймгийн Тэс сумын Зүрх багийн 3 дугаар хэсэгт оршин суугч иргэн О-гийн гэр шар усны үерт автсан тухай дуудлагыг 2017.04.08-ны өдрийн 17:11 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 16 албан хаагч, орон нутгаас 15 иргэн, нийт 31 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж нийт 9 айл өрхийг нүүлгэн шилжүүлж, усны урсгалыг өөрчлөн аюулгүй болгосон.
Увс аймгийн Наранбулаг сумын Алдар багийн “Зах” гэдэг газар Улаангом сумын чиглэлд явсан 2 портер загварын автомашинтай 4 том хүн, 2 хүүхэд, 50 гаруй бог мал ачиж яваад шар усны үерт өртөж шаварт суусан тухай дуудлагыг 2017.04.08-ны өдрийн 22:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 албан хаагч, орон нутгаас 4 иргэн, нийт 9 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж үерийн ус, шавраас автомашинуудыг татан гаргаж аюулгүй болгосон.
Увс аймгийн Сагил сумын Өндөр мод багийн “Улаан хотгор” гэдэг газар нүүдэл хийж явсан 3 өрх айлын автомашинууд шар усны үерт урсах аюулд өртсөн тул туслалцаа үзүүлнэ үү гэсэн дуудлагыг 2017.04.08-ны өдрийн 22:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, орон нутгаас 20 иргэн, нийт 26 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж үерийн ус, шавраас автомашинуудыг татан гаргаж сумын төвд авчран аюулгүй болгосон.
3.Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин:
Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Цагаан хөтөл багийн “Төгрөг” гэдэг газар малчин Ж-гийн 16 хонь, 27 ямаанд мал, амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, УМЭАЦТЛ–д шинжлүүлэхэд 04.03-ны өдрийн 17-690 тоот хариугаар “Шүлхий” өвчин болох нь;
Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Үүд багийн “Гүнгэрваа” гэдэг газар малчин А-гийн 7 үхэр, мөн багийн “Өрнө дэрс” гэдэг газар малчин Э-гийн суурьт мал, амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, УМЭАЦТЛ–д шинжлүүлэхэд 04.04-ний өдрийн 17-693 тоот хариугаар “Шүлхий” өвчин болох нь;
Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын Элт багийн “Дэлгэр-Өлзийт” гэдэг газар малчин Б-гийн 5 үхэр 2017.03.31-ний өдөр мал, амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул. дээж авч, УМЭАЦТЛ–д шинжлүүлэхэд 04.03-ны өдрийн 17-682 тоот хариугаар “Шүлхий” өвчин болох нь;
Төв аймгийн Баянцагаан сумын Баян-Айраг багийн “Дэлийн хоолой” гэдэг газар малчин Н-ийн хонинд 2017.04.02-ны өдөр малын гоц халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн тул дээж авч, УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 04.04-ний өдрийн 17-697 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын Өлзийт хошуу багийн “Бор-Овоо” гэдэг газар малчин С-ийн 1 тэмээ 2017.04.02-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.
4.Ой, хээрийн түймэр:
Дорнод аймгийн Баянтүмэн сумын Өлзийт багийн “Хургалж” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 40 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.04.08-ны өдрийн 14:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, орон нутгийн 14 иргэн, нийт 19 хүн 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 04.08-ны өдрийн 16:25 цагт цурманд оруулан, 17:10 цагт бүрэн унтрааж тус сумын байгаль орчны байцаагчид хүлээлгэн өгсөн.
Сэлэнэ аймгийн Алтанбулаг сумын Бүргэдэй багийн “Чөлөөт бүсийн хашаанд” /сумын төвөөс зүүн зүгт 3 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.04.08-ны өдрийн 13:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, цагдаагийн 3 албан хаагч, Хилийн цэргийн 0101 дүгээр ангиас 55 албан хаагч, Чөлөөт бүсийн захиргаанаас 8 албан хаагч, нийт 78 хүн, 2 морьтой, 4 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 04.08-ны өдрийн 13:50 цагт түймрийг цурманд оруулж, 14:17 цагт бүрэн унтрааж тус сумын чөлөөт бүсийн аж ахуй хариуцсан тасгийн даргад хүлээлгэн өгсөн.
Сэлэнэ аймгийн Мандал сумын 6 дугаар багийн “Шар жалга” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 80 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.04.08-ны өдрийн 15:25 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 15 албан хаагч, орон нутгийн 16 иргэн, нийт 31 хүн 4 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, “Найрамдал” олон улсын хүүхдийн зуслангийн баруун хойд ууланд ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.04.08-ны өдрийн 13:38 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 11 дүгээр ангийн 14 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 04.08-ны өдрийн 17:25 цагт цурманд оруулан, 21:30 цагт бүрэн унтрааж байгаль орчны байцаагчид хүлээлгэн өгсөн.
Булган аймгийн Бугат сумын Ханжаргалант багийн “Доод чачирт” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 50 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.04.08-ны өдрийн 17:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, орон нутгийн 15 иргэн, нийт 27 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 04.08-ны өдрийн 20:50 цагт цурманд оруулан, 04.09-ний өдрийн 04:30 цагт бүрэн унтрааж тус сумын удирдлагуудад хүлээлгэн өгсөн.
5.Объектын гал түймэр:
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд хураалттай мод шатаж байна гэсэн дуудлагыг 2017.04.08-ны өдрийн 13:35 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр;
Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн 4 дүгээр хэсэгт хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 2017.04.08-ны өдрийн 13:26 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр;
Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Гэгээн шавь 6 дугаар багийн нутагт амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2017.04.08-ны өдрийн 14:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр;
Хөвсгөл аймгийн Тариалан сумын Мандал багийн “Шооны-Аман” гэдэг газар их хэмжээний өтөг бууц шатаж байна гэсэн дуудлагыг 2017.04.08-ны өдрийн 14:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 46 дугаар ангийн 11 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр;
Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр багийн Жавхлант хороололд өвс, хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 2017.04.08-ны өдрийн 13:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн 6 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр;
Дархан-Уул аймгийн Дархан сумын 2 дугаар багийн нутагт хашаанд өвс, хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 2017.04.08-ны өдрийн 15:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн 6 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр;
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд хашаа, бууц шатаж байна гэсэн дуудлагыг 2017.04.08-ны өдрийн 13:38 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр;
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2017.04.08-ны өдрийн 14:32 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн 8 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр;
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороонд хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 2017.04.08-ны өдрийн 15:01 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр;
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Жамсран уулын өвөрт байшин, хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 2017.04.08-ны өдрийн 15:27 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр;
Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар багийн Найрамдлын хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2017.04.08-ны өдрийн 18:52 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр;
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьтын зуслангийн задгайд байшин, өвс шатаж байна гэсэн дуудлагыг 2017.04.08-ны өдрийн 14:58 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 13 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр тус тус ажиллаж унтраасан.
ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР