Алаг-Эрдэнэ сумыг нүүлгэн шилжүүлэх сургуулилтад 400 гаруй иргэн оролцов

17757282_1314143758704679_337205966097128871_n.jpg

Онцгой байдлын ерөнхий газраас Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газартай хамтран Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг зохион байгуулж байгаа бөгөөд өнөөдөр тус аймгийн Алаг-Эрдэнэ суманд газар хөдлөлтийн цагийн байдал зарлаж гамшгийн дараах нүүлгэн шилжүүлэх дадлага сургуульд 437 иргэнийг хамруулав.

Иргэдийг нүүлгэн шилжүүлэх дадлага сургуульд  Алаг-Эрдэнэ сумын хөгжлийн бэрхшээлтэй 12 иргэн, ахмад 34, хүүхэд 39, төрийн албан хаагч 159, 51 тээврийн хэрэгсэлтэйгээр оролцсон бөгөөд иргэдийг түр байрлуулах 61 обьектыг барьж байгуулсан байна.

Дадлага сургуульд орон нутгийн иргэд идэвхитэй оролцож, аймаг, орон нутгийн удирдлагууд ч идэвхи санаачлагатай ажиллаж байгааг сургуулийн удирдагч, ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Б.Ууганбаяр  онцоллоо.

2017 оны 04 дүгээр сарын 10-12-ны өдрүүдэд Хөвсгөл аймагт зохион байгуулагдах Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн үеэр буюу ирэх лхагва гарагт Алаг-Эрдэнэ сумын 827 иргэнийг хамруулан нүүлгэн шилжүүлэх дадлага сургуулийг зохион байгуулахаар төлөвлөж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. 

scroll to top