Өчигдөр буюу 2017.04.09-ний өдөр Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо, Олон улсын эдийн засаг, бизнесийн дээд сургуулийн оюутны байранд гал гарсан байна.
Галын дуудлагыг өдрийн 12:27 цагт өгсөн бөгөөд дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 14 албан хаагч, нэмэлт дуудлагаар Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн 7 албан хаагч ажиллажээ.
Нийт 21 албан хаагч, таван автомашинтайгаар ажиллан галыг шуурхай унтрааж, утаажилтын бүсээс 12 иргэнийг гаргасан байна.
Гал гарсан шалтгааныг одоогоор тогтоогоогүй байгаа аж.