Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Говийн аймгуудын нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 7-12 м/с, зүүн аймгуудын нутгийн зарим газраар 14-16 м/с хүрч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 0-5 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 5-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 13-18 градус, бусад нутгаар 9-14 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос 7-12 м/с, зөөлөн шороон шуурга шуурна. 9-11 градус дулаан байна.

Төлөв байдал:  12-нд говийн аймгуудын өмнөд, 14-нд баруун аймгуудын баруун хэсгээр, 15-нд баруун болон төвийн аймгуудын зарим газраар бага зэргийн хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи ихэнх хугацаанд өдөртөө зарим газраар 12-14 м/с хүрч шороон шуурга шуурна. Өдөртөө дулаарч Хүрэн бэлчир орчим болон Дархадын хотгороор шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, Идэр, Тэс голын хөндий, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 17-22 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, өдөртөө 14-19 градус дулаан байна.

2.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Аврах ажиллагаа: Увс аймгийн Наранбулаг сумын Хужирт багийн “Бор залаа” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 160 км-т/ малчин Ж, П нарын гэр шар усны үерт автсан тухай дуудлагыг 2017.04.09-ний өдрийн 18:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 4 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, малчин Ж, П нарын гэрийг “Бор залаа” гэдэг газраас 1 км-т хуурай газарт нүүлгэж аюулгүй болгосон.

3.Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин: 

Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Цагаан хөтөл багийн “Төгрөг” гэдэг газар малчин Ж-гийн 16 хонь, 27 ямаанд мал, амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, УМЭАЦТЛд шинжлүүлэхэд 04.03-ны өдрийн 17-690 тоот хариугаар “Шүлхий” өвчин болох нь; 

Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Үүд багийн “Гүнгэрваа” гэдэг газар малчин А-гийн 7 үхэр, мөн багийн “Өрнө дэрс” гэдэг газар малчин Э-гийн суурьт мал, амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, УМЭАЦТЛд шинжлүүлэхэд 04.04-ний өдрийн 17-693 тоот хариугаар “Шүлхий” өвчин болох нь; 

Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын Элт багийн “Дэлгэр-Өлзийт” гэдэг газар малчин Б-гийн 5 үхэр 2017.03.31-ний өдөр мал, амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул. дээж авч, УМЭАЦТЛд шинжлүүлэхэд 04.03-ны өдрийн 17-682 тоот хариугаар “Шүлхий” өвчин болох нь; 

Төв аймгийн Баянцагаан сумын Баян-Айраг багийн “Дэлийн хоолой” гэдэг газар малчин Н-ийн хонинд 2017.04.02-ны өдөр малын гоц халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн тул дээж авч, УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 04.04-ний өдрийн 17-697 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын Өлзийт хошуу багийн “Бор-Овоо” гэдэг газар малчин С-ийн 1 тэмээ 2017.04.02-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

4.Ой, хээрийн түймэр:

Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар багийн “Шар жалга” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 80 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.04.08-ны өдрийн 15:25 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 26 албан хаагч, орон нутгийн 39 иргэн, нийт 65 хүн, 7 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 2017.04.11-ний өдрийн 02:30 цагт түймрийг цурманд оруулсан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Нарс хүүхдийн зуслангийн хойд талд модон дотор утаа гарч байна гэсэн дуудлагыг 2017.04.09-ний өдрийн 15:53 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 13 албан хаагч, 24 дүгээр хорооны 13 иргэн, нийт 26 хүн 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 2017.04.10-ны өдрийн 17:50 цагт түймрийг бүрэн унтрааж, НБОНХГ-ын Байгаль орчны улсын байцаагчид хүлээлгэн өгсөн.

5.Объектын гал түймэр:

Нийслэлийн Налайх дүүргийн 4 дүгээр хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2017.04.10-ны өдрийн 15:08 цагт хүлээн авч тус дүүргийн дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн 8 албан хаагч, 2 автомашинтай;

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2017.04.10-ны өдрийн 15:20 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 албан хаагч, 2 автомашинтай;

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд гэр, амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2017.04.10-ны өдрийн 17:11 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 7 албан хаагч, 2 автомашинтай;

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороонд иргэн Г-гийнхээс утаа гараад байна гэсэн дуудлагыг 2017.04.10-ны өдрийн 21:52 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 албан хаагч, 2 автомашинтай ажиллаж, эд хогшил шатаж байсныг;

Нийслэлийн Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн нарангийн 11 дүгээр гудамжинд цахилгаан дамжуулах шугамын тулгуур багана шатаж байна гэсэн дуудлагыг 2017.04.11-ний өдрийн 00:30 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 албан хаагч, 1 автомашинтай;

Нийслэлийн Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 51 дүгээр байрны урд талд гарааш шатаж байна гэсэн дуудлагыг 2017.04.11-ний өдрийн 00:44 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 албан хаагч, 2 автомашинтай;

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Салхит багийн нутагт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.04.10-ны өдрийн 11:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн 7 албан хаагч, 2 автомашинтай;

Булган аймгийн Булган сумын Агуйт багийн нутагт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2017.04.10-ны өдрийн 13:23 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 20 дугаар ангийн 6 албан хаагч, 1 автомашинтай;

Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн нутагт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.04.11-ний өдрийн 05:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн 7 албан хаагч, 1 автомашинтай тус тус ажиллаж унтраасан.

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top