Онцгой байдлын ерөнхий газраас Хөвсгөл аймагт зохион байгуулж буй Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжилж байна.
Сургуулийн хүрээнд өнөөдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд газар хөдлөлтийн цагийн байдал зарлаж нүүлгэн шилжүүлэх дадлага сургуулийг зохион явуулав.
Тус сумын хэмжээнд иргэдийг нүүлгэн шилжүүлэх аюулгүй талбайн 61 түр обьектыг барьж байгуулсан бөгөөд өнөөдрийн дадлага сургуульд 800 гаруй иргэн хамрагдлаа.
Дадлага сургуульд орон нутгийн иргэд идэвхитэй оролцож, аймаг, орон нутгийн удирдлагууд ч идэвхи санаачлагатай ажиллаж байгааг сургуулийн удирдагч, ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Б.Ууганбаяр онцоллоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.