Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Завхан аймагт бороо орсон. Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Баруун аймгуудын нутгаар нутгаар үүлшинэ. Бусад нутгаар үүлэрхэг. Төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун аймгуудын нутгаар баруунаас, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж 6-11 м/с, зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ. Өчигдрөөс сэрүүсч Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 3-8 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 14-19 градус, бусад нутгаар 7-12 градус дулаан байна.

Улаанбаатар хотод үүлэрхэг. Хур тунадас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж 4-9 метр, зарим үед 12-14 м/с хүрч ширүүснэ. Өчигдөрөөс сэрүүсч 7-9 градус дулаан байна.

Төлөв байдал: 17-нд баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 18-нд нутгийн баруун хагаст, 19-нд нутгийн зүүн хагаст хур тунадас, нойтон цас орно. Салхи 17-нд  Алтайн салбар уулс болон говь, талын нутгаар, 18-нд ихэнх нутгаар, 19-нд говь талын нутгаар түр зуур 16-18 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. Ихэнх хугацаанд Хүрэн бэлчир орчим болон Дархадын хотгороор шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, Идэр, Тэс голын хөндий, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан байна. Хугацааны эцсээр ихэнх нутгаар дулаарна.

2.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Аврах ажиллагаа: Нийслэлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Төмөр замын орон нутгийн тээш явуулах авто зогсоол дээр үл мэдэх 2 ширхэг зүйл байна гэсэн дуудлагыг 2017.04.15-ны өдрийн 17:04 цагт хүлээн авч нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 5 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, цэргийн зориулалттай РП-4 загварын хүчил төрөгчийн шүүгч бортого байсныг тээвэрлэн ангийн байрлалд ирсэн.

Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 2-ын Д байрны цахилгаан шатанд бага насны 2 хүүхэд гэмтсэн байна гэсэн дуудлагыг 2017.04.15-ны өдрийн 18:07 цагт хүлээн авч ийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 7 албан хаагч, 2 автомашинтай ажиллаж Г /9 настай, эмэгтэй/, Ц /4 настай, эмэгтэй/ нарыг цахилгаан шат гацаж, гэрэлтүүлэг нь унаж толгойн хэсэг хагарсан байсныг анхан тусламж үзүүлэн ГССҮТөвд хүлээлгэн өгсөн

Увс аймгийн Сагил сумын Баянзүрх багийн нутаг “Хагийн гэсэн” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 80 км-т/ 43-80 УВА улсын дугаартай “Хино/ загварын 16 зорчигчтой автомашин шаварт суусан тухай дуудлагыг 2017. 04.16-ны өдрийн 01:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 41 дүгээр ангийн 4 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж татан гаргасан.

3.Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин: 

Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Цагаан хөтөл багийн “Төгрөг” гэдэг газар малчин Ж-гийн 16 хонь, 27 ямаанд мал, амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, УМЭАЦТЛд шинжлүүлэхэд 04.03-ны өдрийн 17-690 тоот хариугаар “Шүлхий” өвчин болох нь; 

Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Үүд багийн “Гүнгэрваа” гэдэг газар малчин А-гийн 7 үхэр, мөн багийн “Өрнө дэрс” гэдэг газар малчин Э-гийн суурьт мал, амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, УМЭАЦТЛд шинжлүүлэхэд 04.04-ний өдрийн 17-693 тоот хариугаар “Шүлхий” өвчин болох нь; 

Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын Элт багийн “Дэлгэр-Өлзийт” гэдэг газар малчин Б-гийн 5 үхэр 2017.03.31-ний өдөр мал, амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул. дээж авч, УМЭАЦТЛд шинжлүүлэхэд 04.03-ны өдрийн 17-682 тоот хариугаар “Шүлхий” өвчин болох нь; 

Төв аймгийн Баянцагаан сумын Баян-Айраг багийн “Дэлийн хоолой” гэдэг газар малчин Н-ийн хонинд 2017.04.02-ны өдөр малын гоц халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн тул дээж авч, УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 04.04-ний өдрийн 17-697 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Баян-Өлгий аймгийн Булган сумын Сөнхөл багийн “Хулжаа” гэдэг газар малчин С.Далелханы суурьт 6 бог мал 2017.04.07-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын Өлзийт хошуу багийн “Бор-Овоо” гэдэг газар малчин С-ийн 1 тэмээ 2017.04.02-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

4.Ой, хээрийн түймэр:

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх багийн Хангай уулын “Бөхлөө” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 60 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.04.13-ны өдрийн 06:00 цагт хүлээн авч Орхон, Дархан, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын 75 албан хаагч, орон нутгийн 67 иргэн, нийт 142 хүн, 12 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.

Булган аймгийн Бугат сумын Ханжаргалант багийн “Уулын нам” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 25 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.04.14-ний өдрийн 13:05 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 18 албан хаагч, орон нутгийн 30 иргэн, нийт 48 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 04.14-ний өдрийн 20:45 цагт цурманд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна.

Булган аймгийн Хангал сумын Урт багийн “Их хөтөл” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 70 км-т/ ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.04.14-ний өдрийн 15:25 цагт хүлээн авч Булган, Орхон аймгийн Онцгой байдлын газрын 24 албан хаагч, орон нутгийн 57 иргэн, нийт 81 хүн, 13 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 04.14-ний өдрийн 18:00 цагт цурманд оруулан, 04.15-ны өдрийн 13:25 бүрэн унтааж багийн Засаг даргад хүлээлгэн өгсөн.

5.Объектын гал түймэр:

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 7 дүгээр хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2017.04.15-ны өдрийн 11:19 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 7 албан хаагч, 2 автомашинтай;

Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороонд чингэлэг шатаж байна гэсэн дуудлагыг 2017.04.15-ны өдрийн 16:17 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 7 албан хаагч, 2 автомашинтай;

Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд хашаанд өнжмөл өвс, шатаж байна гэсэн дуудлагыг 2017.04.15-ны өдрийн 16:54 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 7 албан хаагч, 2 автомашинтай;

Баянзүрх дүүргийн 8 дүгээр хороо, УС15-ын 4 дүгээр байрны дэргэд иргэн Б-гийн 3х5 метрийн хэмжээтэй зөөврийн чингэлэгт хурааллтай мод шатаж байна гэсэн дуудлагыг 2017.04.15-ны өдрийн 18:32 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 7 албан хаагч, 2 автомашинтай;

Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелын 43 дугаар гудамжны задгайд эзэн нь тодорхойгүй хашаанд өнжмөл өвс шатаж байна гэсэн дуудлагыг 2017.04.15-ны өдрийн 19:46 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 7 албан хаагч, 2 автомашинтай;

Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2017.04.15-ны өдрийн 22:17 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 албан хаагч, 2 автомашинтай;

Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 дүгээр багийн нутагт хашаанд өвс шатаж байна гэсэн дуудлагыг 2017.04.15-ны өдрийн 13:03 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 6 албан хаагч, 1 автомашинтай;

Архангай аймгийн Ихтамир  сумын Тайхар багийн нутагт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.04.15-ны өдрийн 17:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 51-р ангийн 4 албан хаагч, 1 автомашинтай тус тус ажиллаж унтраасан.

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top