Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр үүлшиж, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй.  Салхи төв болон зүүн аймгуудын нутгаар баруунаас баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос 6-11 м/с, баруун, төв, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар 14-16 м/с хүрч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 3-8 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод Монголын талаар 6-11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 16-21 градус, бусад нутгаар 10-15 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос 12-14 м/с хүрч шороон шуурга шуурна. 10-12 градус дулаан байна.

Төлөв байдал:  22-нд төвийн нутгийн зүүн хэсэг болон зүүн аймгуудын нутгаар, 23-25-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг, баруун аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно.  Салхи 22-нд ихэнх нутгаар, 23-нд нутгийн зүүн хагаст, 24-нд зүүн зүгийн нутгаар 15-17 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. 22-ноос нутгийн зүүн хагаст сэрүүсч Хүрэн бэлчир, Дархадын хотгор,  Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна.

2.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа: Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон багийн “Хар усны тохой” гэдэг газар иргэн М /39 настай, эрэгтэй/ Орхон голд загасчилж яваад алга болсон тухай дуудлагыг 2016.10.23-ны 06:08 цагт хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид эрлийн ажиллагааг зохион байгуулж байгаад ар гэрийн хүсэлтээр зогсоосон, дахин үргэлжлүүлэх хүсэлтийг 2017.04.19-ний өдрийн 10:35 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр “Хар усны тохой” гэдэг газраас усаар болон голын эргээр эрлийн ажиллагааг зохион байгуулж байна.

3.Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин: 

Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Цагаан хөтөл багийн “Төгрөг” гэдэг газар малчин Ж-гийн 16 хонь, 27 ямаанд мал, амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, УМЭАЦТЛд шинжлүүлэхэд 04.03-ны өдрийн 17-690 тоот хариугаар “Шүлхий” өвчин болох нь; 

Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Үүд багийн “Гүнгэрваа” гэдэг газар малчин А-гийн 7 үхэр, мөн багийн “Өрнө дэрс” гэдэг газар малчин Э-гийн суурьт мал, амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, УМЭАЦТЛд шинжлүүлэхэд 04.04-ний өдрийн 17-693 тоот хариугаар “Шүлхий” өвчин болох нь;   

Мөн аймгийн Түвшинширээ сумын Өлзийт багийн “Цагаан толгой” гэдэг газар малчин Г-гийн 6 үхэр мал, амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, УМЭАЦТЛд шинжлүүлэхэд 04.15-ны өдрийн 17-804 тоот хариугаар “Шүлхий” өвчин болох нь;     

Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын Элт багийн “Дэлгэр-Өлзийт” гэдэг газар малчин Б-гийн 5 үхэр 2017.03.31-ний өдөр мал, амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул. дээж авч, УМЭАЦТЛд шинжлүүлэхэд 04.03-ны өдрийн 17-682 тоот хариугаар “Шүлхий” өвчин болох нь; 

Төв аймгийн Баянцагаан сумын Баян-Айраг багийн “Дэлийн хоолой” гэдэг газар малчин Н-ийн хонинд 2017.04.02-ны өдөр малын гоц халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн тул дээж авч, УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 04.04-ний өдрийн 17-697 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Баян-Өлгий аймгийн Булган сумын Сөнхөл багийн “Хулжаа” гэдэг газар малчин Д-гийн суурьт 6 бог мал 04.07-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Архангай аймгийн Цэцэрлэг сумын Туулант багийн “Сүүж” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 244 км-т/ малчин Б-гийн 1 үхэр 2017.04.17-ны өдөр галзуу өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 04.19-ны өдрийн 17-22 дугаар хариугаар “Галзуу” өвчин болох нь;  

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Жилчиг багийн “Талын хонхор” гэдэг газар малчин П-гийн 1 үхэр 2017.04.13-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 04.14-ний өдрийн 17-136 тоот хариугаар “Боом” өвчин болох нь;

Мөн аймгийн Бүрэнтогтох сумын Туяа багийн “Дархан нуур” гэдэг газар  малчин Л-ийн хотонд 1 тугал 04.16-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 04.18-ны өдрийн 17-139 дугаар хариугаар “Боом” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

4.Объектын гал түймэр:

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороонд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2017.04.20-ны өдрийн 09:34 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 албан хаагч, 2 автомашинтай;

Мөн дүүргийн 17 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2017.04.20-ны өдрийн 09:56 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 албан хаагч, 2 автомашинтай;

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Шадивлангийн зусланд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.04.20-ны өдрийн 19:02 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 албан хаагч, 2 автомашинтай;

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны /аймгийн төвөөс хойд зүгт 101 км-т/  Захирагчийн ажлын албаны байр шатаж байна гэсэн дуудлагыг 2017.04.20-ны 05:59 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн 13 албан хаагч, орон нутгийн 75 хүн, нийт 88 хүн, 5 техник хэрэгсэлтэй;

Мөн аймгийн Мөрөн сумын Мандал багийн нутагт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.04.20-ны өдрийн 20:15 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн 6 албан хаагч, 1 автомашинтай;

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн нутагт иргэн А-гийн 76-34 АЦ улсын дугаартай ачааны автомашины чиргүүл шатаж байна гэсэн дуудлагыг 2017.04.20-ны өдрийн 16:18 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн 7 албан хаагч, 2 автомашинтай;

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Ширхэнцэг багийн нутагт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.04.20-ны өдрийн 21:32 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн 6 албан хаагч, 1 автомашинтай тус тус ажиллаж унтраасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top