Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий аймагт бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн баруун болон зүүн хэсгээр үүлшинэ. Баруун болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос 7-12 м/с, зарим газраар 14-16 м/с хүрч шороон шуурга шуурна. Дархадын хотгор болон Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод Монголын тал нутгаар 4-9 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 19-24 градус, бусад нутгаар 8-13 градус дулаан байна.
Улаанбаатар хотод үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос 7-12 м/с, 5-7 градус дулаан байна.
Төлөв байдал: 25-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Салхи 27, 28-нд зүүн аймгуудын нутгаар 14-16 м/с хүрч шороон шуурга шуурна. 25-нд нутгийн зүүн хагаст сэрүүхэн, цаашдаа ихэнх нутгаар дулаарч Хүрэн бэлчир, Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө 8-13 градус, өдөртөө 21-26 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө 16-21 градус дулаан байна.
2.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Аврах ажиллагаа: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Хясааны дэргэд Туул голд нэр, хаяг нь тодорхойгүй /60 орчим настай, эрэгтэй/ хүний цогцос байна гэсэн дуудлагыг 2017.04.23-ны өдрийн 12:42 цагт хүлээн авч нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 7 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад;
Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар багийн 4-2 дугаар байрны урд талын бохир усны худагт хүүхэд унаж осолдсон байна гэсэн дуудлагыг 2017.04.23-ны өдрийн 23:15 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 4 албан хаагч, 1 автошашинтай ажиллаж, М /3 настай, эмэгтэй/-ийн цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад тус тус хүлээлгэн өгсөн.
3.Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин:
Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Цагаан хөтөл багийн “Төгрөг” гэдэг газар малчин Ж-гийн 16 хонь, 27 ямаанд мал, амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, УМЭАЦТЛ–д шинжлүүлэхэд 04.03-ны өдрийн 17-690 тоот хариугаар “Шүлхий” өвчин болох нь;
Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Үүд багийн “Гүнгэрваа” гэдэг газар малчин А-гийн 7 үхэр, мөн багийн “Өрнө дэрс” гэдэг газар малчин Э-гийн суурьт мал, амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, УМЭАЦТЛ–д шинжлүүлэхэд 04.04-ний өдрийн 17-693 тоот хариугаар “Шүлхий” өвчин болох нь;
Мөн аймгийн Түвшинширээ сумын Өлзийт багийн “Цагаан толгой” гэдэг газар малчин Г-гийн 6 үхэр мал, амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, УМЭАЦТЛ–д шинжлүүлэхэд 04.15-ны өдрийн 17-804 тоот хариугаар “Шүлхий” өвчин болох нь;
Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын Элт багийн “Дэлгэр-Өлзийт” гэдэг газар малчин Б-гийн 5 үхэр 2017.03.31-ний өдөр мал, амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул. дээж авч, УМЭАЦТЛ–д шинжлүүлэхэд 04.03-ны өдрийн 17-682 тоот хариугаар “Шүлхий” өвчин болох нь;
Төв аймгийн Баянцагаан сумын Баян-Айраг багийн “Дэлийн хоолой” гэдэг газар малчин Н-ийн хонинд 2017.04.02-ны өдөр малын гоц халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн тул дээж авч, УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 04.04-ний өдрийн 17-697 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Баян-Өлгий аймгийн Булган сумын Сөнхөл багийн “Хулжаа” гэдэг газар малчин Д-гийн суурьт 6 бог мал 04.07-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд “Галзуу” өвчин болох нь;
Архангай аймгийн Цэцэрлэг сумын Туулант багийн “Сүүж” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 244 км-т/ малчин Б-гийн 1 үхэр 2017.04.17-ны өдөр галзуу өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 04.19-ны өдрийн 17-22 дугаар хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Булган аймгийн Сэлэнгэ сумын 5 дугаар багийн “Могойн-Ам” гэдэг газар малчин Б-гийн хотонд баавгай ноцож 5 үхэр бариулж 04.17-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй 3 үхэр хорогдсон тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд “Галзуу” өвчин болох нь;
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Жилчиг багийн “Талын хонхор” гэдэг газар малчин П-гийн 1 үхэр 2017.04.13-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 04.14-ний өдрийн 17-136 тоот хариугаар “Боом” өвчин болох нь;
Мөн аймгийн Бүрэнтогтох сумын Туяа багийн “Дархан нуур” гэдэг газар малчин Л-ийн хотонд 1 тугал 04.16-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 04.18-ны өдрийн 17-139 дугаар хариугаар “Боом” өвчин болох нь тус тус тогтоогдсон.
4.Объектын гал түймэр:
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.04.23-ны өдрийн 11:06 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 7 албан хаагч, 2 автомашинтай;
Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.04.23-ны өдрийн 12:21 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 7 албан хаагч, 2 автомашинтай;
Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, “Цэлмүүн” хотхоны дэргэд баригдаж байгаа барилгын хашаанд эзэн нь тодорхойгүй амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2017.04.23-ны өдрийн 13:25 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн 6 албан хаагч, 1 автомашинтай;
Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.04.23-ны өдрийн 13:51 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 7 албан хаагч, 2 автомашинтай;
Баянзүрх дүүргийн 27 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2017.04.23-ны өдрийн 15:13 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 албан хаагч, 2 автомашинтай;
Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороонд жорлон, хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 2017.04.23-ны өдрийн 15:38 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 6 албан хаагч, 1 автомашинтай;
Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Хадат зусланд нийт 2 га орчим газарт өнжмөл өвс, хашаа, хураасан мод шатаж байна гэсэн дуудлагыг 2017.04.23-ны өдрийн 14:58 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 5 албан хаагч, 2 автомашинтай;
Завхан аймгийн Алдархаан сумын Мандаат багийн “Ар амны үзүүр” гэдэг газар өвөлжөөний бууц шатаж байна гэсэн дуудлагыг 2017.04.22-ны өдрийн 18:58 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн 3 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 6 иргэн, 1 автомашин, нийт 9 хүн 2 автомашинтай;
Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн Их сургуулийн гудамжинд хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 2017.04.23-ны өдрийн 16:20 цагт хүлээн авч тус аймгмийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 6 албан хаагч, 1 автомашинтай;
Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон багийн нутагт амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2017.04.23-ний өдрийн 19:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн 7 албан хаагч, 2 автомашинтай тус тус ажиллаж унтраасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР